E. Мишка болон Хуваагч

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өөрийн дарааллаар тоголсоныхоо дараа Мишка математик сурахаар шийджээ. Тэрээр хэрхэн үржих, хуваах болон хуваагдах чанарыг сурсаныхаа дараа дараах бодлогыг бодохоор сонирхжээ.

Танд бүхэл тоо $k$ болон $n$ ширхэг тоонуудаас $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ бүрдсэн жагсаалт өгөгджээ. Таны даалгавар нь $k$-д хуваагддаг хамгийн цөөн элемэнттэй дэд жагсаалтыг олох юм. Хэрвээ дэд жагсаалтын элемэнт болгоныг хооронд нь үржин гарсан тоо нь $k$-д хуваагдаж байвал энэ жагсаалтыг $k$-д хуваагддаг дэд жагсаалт гэнэ (энд дэд жагсаалт хоосон байж болохгүй).

Энгийнээр, та нь $k$-д хуваагддаг байхаар дэд жагсаалт $1 ≤ i_{1} < i_{2} < ... < i_{m} ≤ n$-ыг олох юм (энд $m$ нь хамгийн бага байхаар олно).

Хэрвээ энд нэгээс олон шаардлага хангасан дэд жагсаалтууд байвал, эдгээрийн элемэнтүүдийн нийлбэр хамгийн багыг нь сонгоно уу.

Мишка энэхүү бодлогыг маш хурдан боджээ. Та бодож чадах уу?

Оролт

Эхний мөрөнд 2 бүхэл тоо $n$ ба $k$ ($1 ≤ n ≤ 1 000$, $1 ≤ k ≤ 10^{12}$) өгөгдөнө.

2 дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл тоонууд $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{12}$) өгөгдөнө. Эдгээр нь жагсаалтын элемэнтүүд юм.

Гаралт

Эхний мөрөнд дэд жагсаалтын элемэнтийн тоо болох эерэг бүхэл тоо $m$-г хэвлэнэ үү.

2 дахь мөрөнд шаардлага хангах дэд жагсаалт болох $m$ ширхэг ялгаатай бүхэл тоонууд хэвлэнэ үү.

Хэрвээ нэгээс олон хариулт олдвол аль нэгийг хэвлэнэ үү (энд хариултуудын элемэнтийн тоо нь тэнцүү болон элемэнтийн нийлбэр нь тэнцүү бол).

Харин шаардлага хангасан дэд жагсаалт олдохгүй бол $-1$ гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
5 60
2 4 6 5 2
Гаралт
3
4 3 1 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...