C. Крис ба зам

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Мишка аялаад хөгжилтэй байх үед...

Крис бол бяцхан бор баавгай. Түүнийг хаана, хэзээ Мишкатай уулзсаныг хэн ч мэдэхгүй боловч урт хугацааны туршид тэд хамт байгаа (Мишкагийн одоогийн аялалаас гадна). Гэсэн ч сайн найзууд ч мөн чухал. Жон бол Крисийн сайн найз.

Нэг удаа тэр хоёр явж байгаад Жон Крисд дараах бодлогыг өгсөн:

$y = 0$ ба $y = w$ шулуунуудаар хязгаарлагдсан $w$ өргөнтэй хязгааргүй хэвтээ зам дээр $n$ оройтой гүдгэр олон өнцөгт хэлбэрээр илэрхийлэгдсэн автобус явж байна. Автобус $Ox$ шулууны дагуу $x$ координатын багасах зүгт тогтмол $v$ хурдтай хөдлөх ба хугацаа өнгөрөхөд автобусны $x$ координат л өөрчлөгдөнө. Тодорхой хэлбэл $t$ хугацааны дараа автобусны цэг бүрийн $x$ координат $vt$ хэмжээгээр багасна.

Мөн $(0, 0)$ цэг дээр нэг явган зорчигч байгаа ба зөвхөн босоо явган хүний замаар л явж чадах ба $(0, 0)$ ба $(0, w)$ холбосон хэсэгт $u$-с ихгүй хурдаар хөдлөнө. Түүнээс гадна явган зорчигч зөвхөн $Oy$ шугамын дагуу аль ч чиглэлд $u$-с хэтрэхгүй хурдаар хөдөлж чадна. Явган зорчигч хурдаа шууд өөрчилж чадах буюу жишээлбэл явган зорчигч шууд зогсож чадна.

Илүү сайн ойлгохын тулд жишээн дээрх зургийг харна уу.

Бид хэрвээ дурын мөчид явган зорчигчийн байрлаж байгаа байрлал нь автобусны олон өнцөгтийн дотор талд байвал автобус явган зорчигчийг мөргөсөн гэж үзнэ (хэрвээ явган зорчигчийн байрласан цэг автобусны олон өнцөгтийн орой, эсвэл ирмэг дээр байвал автобус явган зорчигчийг мөргөөгүй гэсэн үг).

Танд $0$ агшин дахь автобусны байрлал өгөгдсөн. Крист явган зорчигч автобусанд мөргүүлэхгүйгээр замыг нэвтэрч $(0, w)$ цэгт хүрэхэд шаардлагатай хамгийн бага хугацааг олж өгч туслана уу.

Оролт

Оролтын эхний мөрөнд дөрвөн бүхэл тоо $n$, $w$, $v$, $u$ ($3 ≤ n ≤ 10 000$, $1 ≤ w ≤ 10^{9}$, $1 ≤ v,  u ≤ 1000$) байх буюу харгалзан автобусны олон өнцөгтийн оройн тоо, замын өргөн, автобусны хурд болон явган зорчигчийн хурд байна.

Дараагийн $n$ мөрөнд олон өнцөгтийн оройнуудын тайлбар цагийн зүүний эсрэг чиглэлтэй өгөгдөнө. $i$-р мөрөнд хоёр бүхэл тоо $x_{i}$ ба $y_{i}$ ($ - 10^{9} ≤ x_{i} ≤ 10^{9}$, $0 ≤ y_{i} ≤ w$) байх ба $i$-р цэгийн координат юм. Олон өнцөгт нь гүдгэр байна.

Гаралт

Явган зорчигч автобусанд мөргүүлэхгүйгээр зам гарахад шаардлагатай хугацааг илэрхийлэх бодит тоо $t$-г хэвлэ. Хариултын харьцангуй болон үнэмлэхүй алдаа нь $10^{ - 6}$-с хэтрэхгүй байвал зөвд тооцно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
5 5 1 2
1 2
3 1
4 3
3 4
1 4
Гаралт
5.0000000000

Тэмдэглэл

Дараах зурагт эхний жишээний анхны байрлалыг харуулсан байна:

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...