A. Мишка ба тоглоом

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Мишка бол бяцхан цагаан баавгай. Тэр чөлөөт цагаараа шоо хаяж тоглох дуртай. Нэгэн нартай өглөө, Мишка түүний найз Кристэй уулзаж хамт шоо хаяж тоглохоор шийджээ.

Тоглоомын дүрэм маш энгийн: Тоглоом $n$ ширхэг round-тай. Round тус бүрт тоглогч бүр нэг, нэг шоо хаядаг бөгөөд шооны нүднүүд $1 - 6$ хүртэлх тоотой болохыг мартаж болохгүй. Хамгийн сүүлд хамгийн их round-дад хожсон тоглогч тэмцээнд ялна.

Харин Мишка таниас хэн ялсан болоод тэнцсэн эсэхийг мэдэхийг хүсч байна.

Түүнд туслана уу?

Оролт

Эхний мөрөнд тоглоомын round болох $n$ бүхэл тоо өгөгдөнө ($1 ≤ n ≤ 100$)

Дараагийн $n$ мөр бүрт Мишкагийн хаясан шооны нүдний тоо болох $m_{i}$ мөн Крисийн хаясан шооны нүдний тоо болох $c_{i}$ тоо өгөгдөнө. ($1 ≤ m_{i},  c_{i} ≤ 6$)

Гаралт

Хэрвээ Мишка тэмцээнд хожвол $Mishka$ гэж ганц мөрөнд хэвлэнэ.

Хэрвээ Крис ялвал $Chris$ гэж ганц мөрөнд хэвлэнэ.

Хэрвээ тоглоом тэнцвэл $Friendship is magic!^^$ гэж ганц мөрөнд хэвлэнэ үү?

Орчуулсан: М.Наранбат

Жишээ тэстүүд

Оролт
3
3 5
2 1
4 2
Гаралт
Mishka
Оролт
2
6 1
1 6
Гаралт
Friendship is magic!^^
Оролт
3
1 5
3 3
2 2
Гаралт
Chris

Тэмдэглэл

Эхний жишээнд Мишка эхний round-д ялагдсан боловч дараагийн 2 round-д хожсон тул Мишка тэмцээнд хожсон болно.

Хоёр дах жишээнд тоглоом 1:1 харьцаагаар тэнцсэн байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...