Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (209)
mn/702-D
com/702-D
Хадгалах
Fullscreen
# Ажил уруугаа явах зам Васили машинтай бөгөөд гэрээсээ ажил уруугаа явахыг хүсч байгаа. Түүний туулах ёстой зам нь нийт $d$ километр урттай. Василигийн машин нь хуучин. Энэ нь $k$ километр яваад эвдэрдэг бөгөөд үүнийг засахад $t$ секунд шаарддаг. Машинаа зассаны дараа дахин унах боломжтой болно (гэхдээ дахин $k$ километр явсаны дараа машин нь дахин эвдэрнэ гэх мэт үргэлжлэнэ). Гэрээсээ гарахад машин засагдсан байна. Нэг километр замыг машинтайгаа туулахад $a$ секунд шаарддаг. Харин нэг километр замыг хөлөөрөө туулахад $b$ секунд шаарддаг ($a < b$). Таны даалгавар бол Васили ажил дээрээ очих хамгийн бага хугацааг олох юм. Васили аль ч мөчид машинаасаа гаран хөлөөрөө явж чадна гэж тооцно уу. ## Оролт Эхний мөрөнд 5 ширхэг эерэг бүхэл тоонууд $d, k, a, b, t$ ($1 ≤ d ≤ 10^{12}$; $1 ≤ k, a, b, t ≤ 10^{6}$; $a < b$) өгөгдөнө. * $d$ -- гэрээс ажил хүрэх хүртэл замын урт, * $k$ -- машины эвдрэхээсээ өмнө явж чадах зай, * $a$ -- Васили машинаараа нэг километр зам туулах хугацаа, * $b$ -- Васили хөлөөрөө нэг километр зам туулах хугацаа, * $t$ -- Васили машинаа засах хугацаа. ## Гаралт Васили гэрээсээ ажил дээрээ очих хамгийн бага хугацааг хэвлэнэ үү. ## Тэмдэглэл Эхний жишээнд Васили эхний 2 километрыг машинаараа туулаад (2 секундын хугацаанд), дараагийн 3 километрыг хөлөөрөө туулна (12 секундын хугацаанд). Тиймээс нийт 14 секунд шаардана. 2 дахь жишээнд Васили эхний 2 километрыг машинаараа туулаад (2 секундын хугацаанд), машинаа засаад (5 секундын хугацаанд), дахиад 2 километрыг машинаараа туулаад (2 секундын хугацаанд), 1 километрыг хөлөөрөө туулна (3 секундын хугацаанд). Тиймээс нийт 13 секунд шаардана. -- Энхлут
Жишээ тэстүүд
Оролт
5 2 1 4 10
Гаралт
14
Оролт
5 2 1 4 5
Гаралт
13
Тэмдэглэл