Codeforces Round #792 (Div. 1 + Div. 2)
22:10:05 |
Codeforces Round #793 (Div. 2)
3 өдрийн дараа |
Educational Codeforces Round 129 (Rated for Div. 2)
4 өдрийн дараа |
Codeforces Round #794 (Div. 1)
7 өдрийн дараа |
Codeforces Round #794 (Div. 2)
7 өдрийн дараа |
D. Ажил уруугаа явах зам
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Васили машинтай бөгөөд гэрээсээ ажил уруугаа явахыг хүсч байгаа. Түүний туулах ёстой зам нь нийт $d$ километр урттай.
Василигийн машин нь хуучин. Энэ нь $k$ километр яваад эвдэрдэг бөгөөд үүнийг засахад $t$ секунд шаарддаг. Машинаа зассаны дараа дахин унах боломжтой болно (гэхдээ дахин $k$ километр явсаны дараа машин нь дахин эвдэрнэ гэх мэт үргэлжлэнэ). Гэрээсээ гарахад машин засагдсан байна.
Нэг километр замыг машинтайгаа туулахад $a$ секунд шаарддаг. Харин нэг километр замыг хөлөөрөө туулахад $b$ секунд шаарддаг ($a < b$).
Таны даалгавар бол Васили ажил дээрээ очих хамгийн бага хугацааг олох юм. Васили аль ч мөчид машинаасаа гаран хөлөөрөө явж чадна гэж тооцно уу.
Оролт
Эхний мөрөнд 5 ширхэг эерэг бүхэл тоонууд $d, k, a, b, t$ ($1 ≤ d ≤ 10^{12}$; $1 ≤ k, a, b, t ≤ 10^{6}$; $a < b$) өгөгдөнө.
- $d$ -- гэрээс ажил хүрэх хүртэл замын урт,
- $k$ -- машины эвдрэхээсээ өмнө явж чадах зай,
- $a$ -- Васили машинаараа нэг километр зам туулах хугацаа,
- $b$ -- Васили хөлөөрөө нэг километр зам туулах хугацаа,
- $t$ -- Васили машинаа засах хугацаа.
Гаралт
Васили гэрээсээ ажил дээрээ очих хамгийн бага хугацааг хэвлэнэ үү.
Орчуулсан: Энхлут
Жишээ тэстүүд
Оролт
5 2 1 4 10
Гаралт
14
Оролт
5 2 1 4 5
Гаралт
13
Тэмдэглэл
Эхний жишээнд Васили эхний 2 километрыг машинаараа туулаад (2 секундын хугацаанд), дараагийн 3 километрыг хөлөөрөө туулна (12 секундын хугацаанд). Тиймээс нийт 14 секунд шаардана.
2 дахь жишээнд Васили эхний 2 километрыг машинаараа туулаад (2 секундын хугацаанд), машинаа засаад (5 секундын хугацаанд), дахиад 2 километрыг машинаараа туулаад (2 секундын хугацаанд), 1 километрыг хөлөөрөө туулна (3 секундын хугацаанд). Тиймээс нийт 13 секунд шаардана.