A. Карт

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$n$ ширхэг карт байна ($n$ нь тэгш тоо). Карт болгон дээр эерэг бүхэл тоо бичигдсэн байгаа. $n/2$ хүн картаар тоглоно. Тоглоомын эхэнд тоглогч болгон 2 карт авна.

Тоглогч болгоны гарт байгаа картнуудын тооны нийлбэр тэнцүү байхаар картыг тараах аргыг ол. Ийм арга олдох нь баталгаатай.

Оролт

Эхний мөрөнд нийт картын тоо болох $n$ ($2 ≤ n ≤ 100$) бүхэл тоо өгөгдөнө. $n$ нь тэгш гэдэг нь баталгаатай.

2 дахь мөрөнд $n$ ширхэг эерэг бүхэл тоо $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 100$) өгөгдөнө. Энд $a_{i}$ нь $i$ дэхь картан дээр бичигдсэн тоог илэрхийлнэ.

Гаралт

$i$ дэхь мөрөнд $i$ дэхь хүнд өгөгдөх картнуудын дэс дараа өгөгдөнө. Дэс дараа гэдэг нь оролтонд өгөгдсөн дарааллын дэс дараа юм. Карт болгон зөвхөн нэг хүнд очих боломжтой.

Бодлого үргэлж хариутай байна. Хэрвээ нэгээс олон хариулт байвал аль нэгийг нь хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
6
1 5 7 4 4 3
Гаралт
1 3
6 2
4 5
Оролт
4
10 10 10 10
Гаралт
1 2
3 4

Тэмдэглэл

Эхний жишээнд картнууд тоглогч болгонд нийт $8$ байхаар тараагдсан.

2 дахь жишээнд бүх $a_{i}$ тэнцүү. Тиймээс ямар ч тараалт зөвшөөрөгдөнө.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...