A. Хамгийн хурдан хугацаа

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$n$ ширхэг сурагч аялалаар явахаар болж нэг газар цугларжээ. Ингээд тэд $l$ метр урттай замыг туулах шаардлагатай. Сурагч болгон нэгэн ижил $v_{1}$ гэсэн хурдтай. Аялалыг хурдан дуусгахын тулд тэд автобус түрээслэхээр болжээ. Автобус нь $k$ сурагч суух суудалтай (энэ нь нэгэн зэрэг $k$-аас олон сурагч суух боломжгүй) бөгөөд $v_{2}$ гэсэн хурдтай явдаг. Дотор муухайрах өвчнөөс сэргийлэхийн тулд сурагч болгон автобусанд нэгээс олон удаа суухгүй гэж тохиролцжээ.

Бүх $n$ сурагчид эцсийн цэгт очих хамгийн бага хугацааг тодорхойл. Автобусанд зорчигчид суух болон буух хугацааг тооцохгүй бөгөөд автобусны буцаж явах замыг тооцохгүй.

Оролт

Эхний мөрөнд таван эерэг бүхэл тоо $n$, $l$, $v_{1}$, $v_{2}$ and $k$ ($1 ≤ n ≤ 10 000$, $1 ≤ l ≤ 10^{9}$, $1 ≤ v_{1} < v_{2} ≤ 10^{9}$, $1 ≤ k ≤ n$) өгөгдөнө. Эдгээр нь сурагчдын тоо, туулах аялалын урт, сурагч болгоны хурд, автобусны хурд болон суудлын тоо юм.

Гаралт

Бүх сурагчид аялалын эцсийн цэгт очих хамгийн бага хугацааг жинхэнэ тоогоор хэвлэ. Таны хариултын харьцангуй болон үнэмлэхүй алдаа нь $10^{ - 6}$-ийг хэтрэхгүй бол зөв хариулт гэж тооцогдоно.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
5 10 1 2 5
Гаралт
5.0000000000
Оролт
3 6 1 2 1
Гаралт
4.7142857143

Тэмдэглэл

Эхний жишээнд бүх 5-н сурагчийг автобусанд суулгана. Автобусны хурд $2$ бөгөөд туулах зам нь $10$ учир сурагчид $10 / 2 = 5$ хугацаанд бүх замыг туулна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...