Codeforces Round #803 (Div. 2)
05:07:37 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. Калевич ба шатар
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 64 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Берландын алдарт зураач Калевич хүмүүсийг шоконд оруулах дуртай. Хамгийн сүүлд шатар түүний анхаарлыг татжээ. Мянга, мянган жилийн турш хүмүүс шатар тоглохдоо энийн, нэгэн хэвийн, уйтгартай хөлөг дээрээ тоглосоор л байсан. Калевич энэ уйтгартай байдлыг арилгаж шатрын хөлөгт шинэ өнгө төрх оруулахаар шийдсэн байна.
Энгийн шатрын хөлөг хар, эсвэл цагаанаар будсан $8 × 8$ хэмжээтэй хөлөг байдаг. Калевичийн саналаар бол анх цав цагаан байгаа шатрын хөлгийн дурын мөр, эсвэл баганыг сонгон авч хараар будна. Дахин давхарлаж будах нь ялгаагүй. Мөн Калевич сайн буддаг тул аль нэг нүдийг мөрөөр эсвэл баганаар будсан гэдгийг ялгах боломжгүй.
Калевич уг шатрын хөлөг нь олонд таалагдана гэж бодож байгаа тул хүмүүсээс захиалга авч, шатрын хөлгийг будаж өгөхөөр шийдсэн.
Бизнест зардлаа хэмнэх нь чухал байдаг шүү дээ. Ингээд Калевич захиалга бүрт хамгийн цөөндөө хэдэн будалт хийх шаардлагатайг мэдэхийг хүсэж байгаа. Түүнд туслана уу.
Оролт
Оролт мөр бүр нь $8$ тэмдэгтээс бүрдэх $8$ мөр байна. Оролтын "W" тэмдэгт цагаан нүдийг, "B" тэмдэгт хар нүдийг илэрхийлнэ. Энэ нь захиалгчдын хүссэн хөлгийн өнгө юм.
Аль ч оролтонд захиалагчийн хүссэн хөлгийг баганаар, эсвэл мөрөөр будах үйлдлээр бүтээх боломжтой байна.
Гаралт
Уг хөлгийг бүтээхэд шаардалагатай хамгийн цөөн будалтын тоо болох ганц тоог хэвлэнэ.
Орчуулсан: zoloogg
Жишээ тэстүүд
Оролт
WWWBWWBW BBBBBBBB WWWBWWBW WWWBWWBW WWWBWWBW WWWBWWBW WWWBWWBW WWWBWWBW
Гаралт
3
Оролт
WWWWWWWW BBBBBBBB WWWWWWWW WWWWWWWW WWWWWWWW WWWWWWWW WWWWWWWW WWWWWWWW
Гаралт
1