Codeforces Round #716 (Div. 2)
02:04:34 |
Codeforces Round #717 (Div. 2)
3 өдрийн дараа |
Codeforces Round #718 (Div. 1)
5 өдрийн дараа |
Codeforces Round #718 (Div. 2)
5 өдрийн дараа |
Codeforces Global Round 14
14 өдрийн дараа |
B. Нэг Бомб
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Танд агуулахын тайлбар өгөгдсөн. Энэ нь $n × m$ хэмжээтэй тэгш өнцөгт талбар байна. Талбарын нүд бүр нэг бол хоосон ("$.$") эсвэл хана ("$*$") байж болно.
Танд нэг бомб байна. Хэрвээ та бомбоо $(x, y)$ тавиад түгжээг нь мултлах юм бол бомб маань $x$ мөр болон $y$ баганын бүх хануудыг устгана.
Та яг нэг бомбыг байрлуулж дэлбэлээд агуулахын бүх ханыг устгах боломжтой эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Бомбыг хоосон болон ханатай нүдний алинд нь ч тавих боломжтой.
Оролт
Оролтын эхний мөрөнд хоёр эерэг бүхэл тоонууд $n$ ба $m$ ($1 ≤ n, m ≤ 1000$) байх буюу агуулахын талбарын мөр болон баганын тоо юм.
Дараагийн $n$ мөр бүрт $m$ ширхэг "$.$" болон "$*$" тэмдэгт байх буюу агуулахын тайлбар юм. $i$-р мөрний $j$-р тэмдэгт нь $(i, j)$ нүдтэй харгалзана. Хэрвээ тэмдэгт нь "$.$" байвал харгалзах нүд нь хоосон байна, харин "$*$" байвал харгалзах нүд нь хана байна.
Гаралт
Хэрвээ нэг бомбоор бүх ханыг устгах боломжгүй байвал нэг мөрөнд "$NO$" (хашилтгүйгээр) гэж хэвлэ.
Бусад тохиолдолд эхний мөрөнд "$YES$" (хашилтгүйгээр) гэж хэвлэх ба хоёр дахь мөрөнд хоёр бүхэл тоо хэвлэх ба эдгээр нь бомб тавих нүдний координатууд юм. Хэрвээ хэд хэдэн шийдэл байвал алийг нь ч хэвлэж болно.
Орчуулсан: Г.Мэндбаяр
Жишээ тэстүүд
Оролт
3 4 .*.. .... .*..
Гаралт
YES 1 2
Оролт
3 3 ..* .*. *..
Гаралт
NO
Оролт
6 5 ..*.. ..*.. ***** ..*.. ..*.. ..*..
Гаралт
YES 3 3