Codeforces Round #792 (Div. 1 + Div. 2)
21:27:54 |
Codeforces Round #793 (Div. 2)
3 өдрийн дараа |
Educational Codeforces Round 129 (Rated for Div. 2)
4 өдрийн дараа |
Codeforces Round #794 (Div. 1)
7 өдрийн дараа |
Codeforces Round #794 (Div. 2)
7 өдрийн дараа |
E. Нэг сая жил
хугацааны хязгаарлалт 3 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Заримдаа сонгодог бодолт нь хангалттай хүчирхэг байж чаддаггүй бөгөөд бид өөрсдийн бодолтоо хийх хэрэгтэй болдог. Уг бодлогын явцад та ажил төлөвлөгч системийн нэгэн хэсгийг хэрэгжүүлэх хэрэгтэй болох юм.
Ажил бүрийг та хугацааны ямар нэгэн тодорхой мөчид гүйцэтгэх ёстой байв. Систем дотор та ажлыг гүйцэтгэх ёстой секунд, минут, цаг, гариг, өдөр болон сарын яг нарийн утгыг тодорхойлох юм. Түүнчлэн эдгээр утгууд дээр -1 гэсэн онцгой утгыг тодорхойлж болох бөгөөд энэ нь тухайн параметр нь ямар ч утгатай байж болно гэсэн үг юм.
Жишээлбэл хэрэв параметрүүдийн тэмдэгт мөр нь -1 59 23 -1 -1 -1 байвал уг ажил нь өдөр болгоны 23:59:00, 23:59:01, 23:59:02, ..., 23:59:59 (нийт $60$ удаа) гэсэн мөчүүдэд гүйцэтгэгдэх ёстой байх юм.
2-т, минут болон цагууд нь 0-ээс эхлэн дугаарлагдсан байх бөгөөд өдөр, сар болон гаригууд нь 1-ээс эхлэн дугаарлагдсан байна. 7 хоногийн эхний гариг нь Даваа гариг байна.
Түүнчлэн салгаж бодох ёстой нэгэн онцгой тохиолдол оршин байна. Хэрэв гариг болон өдөр нь өгөгдсөн байвал(өөрөөр хэлбэл -1 биш байна гэсэн үг) ажлыг гүйцэтгэхийн тулд эдгээр 2 параметрүүдийн зөвхөн нэг нь(дор хаяж нэг нь тохирох ёстой, хэрэв энэ 2 нь нэг өдрийг зааж байвал ямар нэгэн асуудалгүй байна) одоогийн цагтай тохирох ёстой байх юм(мэдээж хэрэг бүх бусад параметрүүд нь тохирох ёстой байна). Жишээлбэл 0 0 12 6 3 7 гэсэн параметрүүдийн тэмдэгт мөр нь ажил 2016 оны 7-р сарын 2-ны хагассайн өдөр болон 2016 оны 7-р сарын 3-ны бүтэнсайн өдрүүдийн үд дунд гүйцэтгэгдэх ёстой болохыг илэрхийлэх юм. Учир нь тэмдэгт мөрийн гариг нь хагассайн гариг байх бөгөөд өдөр нь бүтэнсайн гаригийн зааж байх тул ийм 2 өдөр гүйцэтгэж болох ажээ. Хэрэв өдөр болон гариг нь нэг өдөр давхцаж байвал ажлыг цор ганц өдөр гүйцэтгэх юм.
Та өндөр жилүүдийг мартаж болохгүйг анхаарна уу. Хэрэв ямар нэг нь жил нь $400$-д хуваагдах эсвэл $100$-д хуваагдахгүй боловч $4$-д хуваагдаж байвал уг жилийг өндөр жил гэж нэрлэнэ. Өндөр жил болгон нь 366 өдөртэй байх бөгөөд 2-р сар нь 29 хоногтой байх юм.
Одоогийн цаг нь 1970 оны 1-р сарын 1-ний 00:00:00(Пүрэв)-ээс хойш өнгөрсөн секундийн тоогоор өгөгдөнө.
Танд ажлыг гүйцэтгэх ёстой хугацааны мөчийг илэрхийлэх 6-н параметр бүхий нэгэн тэмдэгт мөр өгөгдөнө. Мөн танд хугацааны мөчүүдийн тоо өгөгдөнө. Эдгээр хугацааны мөчүүд болгоны хувьд та уг хугацааны мөчөөс эрс их байх хамгийн эхний ажил хийгдэх ёстой хугацааны мөчийг олох юм.
Оролт
Оролтын эхний мөрөнд 6-н бүхэл тоо $s$, $m$, $h$, $day$, $date$ болон $month$ ($0 ≤ s, m ≤ 59$, $0 ≤ h ≤ 23$, $1 ≤ day ≤ 7$, $1 ≤ date ≤ 31$, $1 ≤ month ≤ 12$) өгөгдөнө. Эдгээр тоонууд нь мөн $ - 1$-тэй тэнцүү байж болох юм. Мөн түүнчлэн уг ажлыг гүйцэтгэж болох хязгааргүй олон тооны хугацааны мөчүүд оршин байна. Учир нь тэмдэгт мөр дотор жилийг зааж өгөөгүй байгааг анхаарна уу.
Дараагийн мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 1000$) өгөгдөх ба энэ нь таны бодох ёстой хугацааны мөчүүдийн тоог илэрхийлнэ. Дараагийн $n$ ширхэг мөрийн мөр болгонд ганц бүхэл тоо $t_{i}$ ($0 ≤ t_{i} ≤ 10^{12}$) өгөгдөнө.
Гаралт
$n$ ширхэг мөр хэвлэх бөгөөд эдгээрийн $i$-дахь мөрөнд $t_{i}$-аас эрс их байх хамгийн эхний ажил хийгдэх ёстой хугацааны мөчийг хэвлэнэ үү.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
-1 59 23 -1 -1 -1 6 1467372658 1467417540 1467417541 1467417598 1467417599 1467417600
Гаралт
1467417540 1467417541 1467417542 1467417599 1467503940 1467503940
Оролт
0 0 12 6 3 7 3 1467372658 1467460810 1467547200
Гаралт
1467460800 1467547200 1468065600
Тэмдэглэл
1970 оны 1-р сарын 1-ний шөнө дундаас хойш $1467372658$ секундийн дараа 2016 оны 7-р сарын 1-ний 11:30:58 болж байх юм.