B. Барникл

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Барни цэнгээний газар хөөрхөн охинтой ярилцаж байна. Тэр түүнрүү өөрийн зүрхэн сумаараа харвахыг хүсч байгаа боловч түүнийг онохын тулд хоорондох зайгаа мэдэх хэрэгтэй байна.

Барни цэнгээний газрын үйлчлэгч Карлаас уг зайн утгыг асуусан гэхдээ Карл үйлчлүүлэгчидтэй яриад завгүй байсан учир уг утгыг (энэ утга нь бодит тоо) цаасан дээр бичиж өгсөн. Гол асуудал нь тэр уг утгыг шинжлэх ухааны тэмдэглэгээгээр бичсэн. Бодит тоо $x$-н шинжлэх ухааны тэмдэглэгээ нь $AeB$ хэлбэртэй байх ба энд $A$ нь бодит тоо ба $B$ нь бүхэл тоо мөн $x = A × 10^{B}$ үнэн байна. Бидний тохиолдолд $A$ нь $0$-с $9$-н хооронд байх ба $B$ нь эерэг тоо байна.

Барни шинжлэх ухааны тэмдэглэгээний талаар юу ч мэдэхгүй (шинжлэх ухааны талаар ч мэдэхгүй). Иймээс тэр таныг уг зайн утгыг энгийн аравтын хэлбэрээр мөн цэгээс хойш цөөн орны нарийвчлалтайгаар хэлж өгөхийг хүсч байна (хэрвээ бүхэл тоо байвал бутархай биш хэлбэрээр). Илүү ойлгомжтой байх үүднээс гаралтын хэлбэрийг харна уу.

Оролт

Оролтын нэг мөрөнд $a.deb$ хэлбэртэй нэг тэмдэгт мөр байх ба энд $a$, $d$ болон $b$ нь бүхэл тоонууд ба $e$ нь энгийн 'e' тэмдэгт байх буюу шаардлагатай утгын шинжлэх ухааны тэмдэглэгээ юм ($0 ≤ a ≤ 9, 0 ≤ d < 10^{100}, 0 ≤ b ≤ 100$).

$a$ болон $b$ нь тэгээр эхлэхгүй ба $d$ нь тэгээр төгсөхгүй (гэхдээ $0$-тэй тэнцүү байж болно). Мөн хэрвээ $a$ тэг байвал $b$ нь тэг биш байж чадахгүй.

Гаралт

Бодит тоо $x$-г нэг мөрөнд аравтын тооллын систем дахь хэлбэрээр хэвлэ.

Хэрвээ $x$ нь бүхэл тоо байвал үүнийг бутархай бус бүхэл тоо хэлбэрээр хэвлэ. Мөн тэгээр эхлэхгүй байна.

Бусад тохиолдолд $x$ тоог $p.q$ хэлбэрээр бичнэ. Энд $p$ нь тэгээр эхлэхгүй бүхэл тоо байна (гэхдээ тэг байж болно), мөн $q$ нь тэгээр төгсөхгүй бүхэл тоо байна (тэгтэй тэнцүү биш байж болно).

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
8.549e2
Гаралт
854.9
Оролт
8.549e3
Гаралт
8549
Оролт
0.33e0
Гаралт
0.33
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...