A. Хан боргоцойн хэрэг

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Тэд-д нэгэн хан боргоцой байжээ. Уг хан боргоцой нь яг л нохой шиг хуцаж чаддаг байв. $t$ цаг (цагийн нэгж нь секунд байна) болж байхад уг хан боргоцой нь эхний удаа хуцдаг байв. Үүний дараах $s$ секунд болгонд уг хан боргоцой нь $1$ секундийн зайтай 2 хуцалт хийдэг байжээ. Өөрөөр хэлбэл уг хан боргоцой нь $t$, $t + s$, $t + s + 1$, $t + 2s$, $t + 2s + 1$ гэх мэтчилэн цагуудад хуцах юм.

Барни өглөө сэрээд хан боргоцой идэхийг хүсжээ. Гэхдээ тэрээр уг хан боргоцой нь хуцаж байх үед идэж чадахгүй. Барни уг хан боргоцойг $x$ гэсэн цаг болж байхад (цагийн нэгж нь секунд байна) идэхээр шийдсэн ба иймд тэрээр таныг тухайн цагт хан боргоцой хуцаж байх эсэхийг хэлж өгөхийг хүсжээ.

Оролт

Оролт нь ганц мөрөнд өгөгдөх ба уг мөрөнд 3-н ширхэг бүхэл тоо $t$, $s$ болон $x$ ($0 ≤ t, x ≤ 10^{9}$, $2 ≤ s ≤ 10^{9}$) өгөгдөх бөгөөд эдгээр нь харгалзан хан боргоцойн хамгийн анх хуцах цаг, хан боргоцойн хуцалтуудын хоорондох хугацаа болон Барни-ын хан боргоцойг идэхийг хүсэж байгаа цагийг илэрхийлнэ.

Гаралт

Хэрэв хан боргоцой нь $x$ цагт хуцах бол дан мөрөнд "YES" (хашилтгүйгээр) гэж хэвлэх ба бусад тохиолдолд дан мөрөнд "NO" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 10 4
Гаралт
NO
Оролт
3 10 3
Гаралт
YES
Оролт
3 8 51
Гаралт
YES
Оролт
3 8 52
Гаралт
YES

Тэмдэглэл

Эхний болон 2-дахь жишээнд хан боргоцой нь $3$, $13$, $14$, ..., гэх мэтчилэн цагуудад хуцах ба иймд тэрээр $4$ цагт хуцахгүй ба $3$ цагт хуцна гэдгийг хялбархан мэдэж болох юм.

3-дахь болон 4-дэх жишээнд хан боргоцой нь $3$, $11$, $12$, $19$, $20$, $27$, $28$, $35$, $36$, $43$, $44$, $51$, $52$, $59$, ..., гэх мэтчилэн цагуудад хуцах ба иймд тэрээр $51$ болон $52$ гэсэн цагуудад хуцна гэдгийг хялбархан мэдэж болох юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...