F. ...Дайри!

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Барни эцэст нь цорын ганц, үзэсгэлэнтэй бүсгүйгээ олсон бөгөөд уг бүсгүйг Лианна гэдэг байжээ. Гэвч Лианна болон Барни нар Лосс эзэнтний цайз дотор урхинд оржээ. Уг цайз нь $n$ ширхэг цэг бүхий гүдгэр олон өнцөгт хэлбэртэй бөгөөд чөтгөрийн ертөнц дэх ихэнх цайзтай адилаар уг цайз нь ямар ч таазгүй байв.

Барни болон Лианна нарт оргох төлөвлөгөө байгаа боловч уг төлөвлөгөө нь тодорхой хэмжээний геометрийн мэдлэг шаардах ажээ. Иймд тэд танаас тусламж хүсэв.

Барни чөтгөрүүд нь зохион байгуулалттай бөгөөд шулуун дээр хөдөлдөг болохыг мэдэж байв. Барни болон Лианна нар тохиромжтой цагийг хүлээхээр шийдсэн бөгөөд иймд тэд чөтгөрүүдийг ажиглах хэрэгтэй болжээ. Барни болон Лианна нар тус бүр нь цайз доторх нэгэн цэг дотор үлдэхийг хүсэж (энэ нь ирмэг эсвэл булан байсан ч болно) байгаа бөгөөд мөн тэд нэг ижил байрлалд үлдэж ч болох юм. Тэд 2-уулаа нэгэн бодит тоо $r$-ыг сонгох бөгөөд тус бүрээс нь $r$ радиус бүхий тойрог дотор байрлах бүх цэгийг ажиглах ажээ. Түүнчлэн эдгээр тойргууд нь хоорондоо огтлолцсон байж болно.

Бид Барни болон Лианна нар маш анхааралтай ажиглана гэж үзэх бөгөөд олон өнцөгтийн ирмэг болгоны хувьд Барни болон Лианна-ын дор хаяж нэг нь уг ирмэг орших шулуун дээр байрлах дор хаяж нэг цэгийг харж байх бөгөөд тодруулбал уг цэг нь ирмэг дээр байхгүй байж болох боловч заавал уг ирмэгийг агуулах шулуун дээр байх ёстой юм. Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал ирмэг болгоныг агуулах шулуунууд нь эдгээр 2 тойргуудын ядаж нэгтэй нь дор хаяж нэг ширхэг ерөнхий цэгтэй байх ёстой ажээ.

$r$ нь их байх тусам тэд их хүч болон анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд иймд танаас тэдэнд анхааралтай ажиглалт хийж чадах хамгийн бага боломжит $r$-ын утгыг хэлж өгөхийг хүсжээ.

Оролт

Оролтын эхний мөрөнд ганц бүхэл тоо $n$ ($3 ≤ n ≤ 300$) өгөгдөх ба энэ нь цамхаг буюу олон өнцөгтийн оройн тоог илэрхийлнэ.

Дараагийн $n$ мөрөнд олон өнцөгтийн оройнууд нь цагийн зүүний эсрэг дарааллаар өгөгдөнө. Эдгээрийн $i$-дахь мөрөнд 2 бүхэл тоо $x_{i}$ болон $y_{i}$ ($|x_{i}|, |y_{i}| ≤ 10^{4}$) өгөгдөх бөгөөд энэ нь цамхгийн $i$-дахь цэгийн координатуудыг илэрхийлнэ. Түүнчлэн өгөгдсөн цэгүүд нь гүдгэр олон өнцөгт үүсгэх бөгөөд тодруулбал эдгээрийн аль ч 3-н цэг нь нэг шулуун дээр оршихгүй байна.

Гаралт

Эхний мөрөнд эдгээр залуусын ажиглах тойргийн хамгийн бага радиусын хэмжээг илэрхийлэх ганц бүхэл тоо $r$-г хэвлэнэ.

2-дахь мөрөнд Барни-ын үлдэх ёстой цэгийн координатууд болох 2 тоог хэвлэнэ.

3-дахь мөрөнд Лианна-ын үлдэх ёстой цэгийн координатууд болох 2 тоог хэвлэнэ.

Эдгээр цэгүүд нь олон өнцөгт дотор байх ёстойг анхаарна уу.

Координатууд нь бүхэл тоо биш байж болох бөгөөд хэрэв олон тооны хариултууд байвал тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.

Хэрэв таны хариултын абсолют болон харьцангуй алдаа нь $10^{ - 6}$-аас хэтрэхгүй байвал таны хариултыг зөвөөр тооцно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
4
-41 67
-16 20
25 25
-36 85
Гаралт
0
-16 20
-36 85
Оролт
7
-7 54
-5 31
-2 17
20 19
32 23
34 27
26 57
Гаралт
2.9342248
32.019503 23.0390067
-6.929116 54.006444

Тэмдэглэл

Эхний жишээн дээр эдгээр залуус уг цайзын эсрэг булангуудад үлдэхэд болох юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...