D. Сэлгэмэлийн солилцоо

хугацааны хязгаарлалт 5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд $1, 2, ..., n$ тоонуудаас бүрдсэн $p$ сэлгэмэл болон $(a_{j}, b_{j})$ байрлалыг илтгэх $(a_{j}, b_{j})$ хосууд өгөгджээ.

Алхам болгондоо та өгөгдсөн байрлалуудаас нэг хосыг сонгон тоонуудыг нь солиж болно. Таны гаргаж ирж чадах толь зүйн хамгийн их сэлгэмэл юу вэ?

$p$ болон $q$-г $1, 2, ..., n$ тоонуудын 2 сэлгэмэл гэж үзье. Хэрвээ $1 ≤ i ≤ n$ тоо оршин байгаа бөгөөд $1 ≤ k < i$-ийн хувьд $p_{k} = q_{k}$ харин $i$-ийн хувьд $p_{i} < q_{i}$ байвал $p$ нь толь зүйн хувьд $q$-ээс жижигхэн юм.

Оролт

Эхний мөрөнд $p$ сэлгэмэлийн урт болон байрлалуудын хосуудын дугаар болох $n$ ба $m$ ($1 ≤ n, m ≤ 10^{6}$) 2 бүхэл тоо өгөгдөнө.

2 дахь мөрөнд $n$ ширхэг ялгаатай бүхэл тоонууд $p_{i}$ ($1 ≤ p_{i} ≤ n$) өгөгдөнө. Эдгээр нь $p$ сэлгэмэлийн элемэнтүүд юм.

Сүүлийн $m$ ширхэг мөр болгон $(a_{j}, b_{j})$ ($1 ≤ a_{j}, b_{j} ≤ n$) гэсэн 2 бүхэл тоо агуулна. Эдгээр нь солих байрлалууд юм. Энд танд солих байрлалуудыг өгсөн, харин утгыг нь биш гэдгийг анхаарна уу.

Гаралт

Ганцхан мөрөнд $n$ ширхэг ялгаатай бүхэл тоонуудыг $p'_{i}$ ($1 ≤ p'_{i} ≤ n$) хэвлэнэ үү. Энэ нь таны гаргаж чадах толь зүйн хамгийн их сэлгэмэл байх ёстой.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
9 6
1 2 3 4 5 6 7 8 9
1 4
4 7
2 5
5 8
3 6
6 9
Гаралт
7 8 9 4 5 6 1 2 3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...