C. Илтгэгчийн тооллын систем

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд эерэг аравтын тоо $x$ өгөгдөв.

Таны даалгавар бол уг тоог "энгийн илтгэгчийн тооллын систем"-уруу хувиргах юм.

$x = a*10^{b}$ ($1 ≤ a < 10$) гэсэн тоог авч үзье. Тэгвэл ерөнхий тохиолдолд уг тооны "энгийн илтгэгчийн тооллын систем"-дэх хэлбэр нь "aEb" болох юм. Хэрэв $b$ нь 0-тэй тэнцүү байвал, "Eb" гэсэн хэсгийг бичих хэрэггүй. Хэрэв $a$ нь бүхэл тоо байвал та уг тоог бичихдээ бутархайн хэсгийн таслалгүй бичих юм. Түүнчлэн $a$ болон $b$ тоонуудыг бичихдээ ямар ч нэмэлт 0-гүй бичсэн байх ёстой (Өөрөөр хэлбэл бутархайн хэсгийн таслалын ард илүү 0 бичих хэрэггүй).

Оролт

Эерэг аравтын тоо $x$-ыг агуулсан ганц мөр оролтод өгөгдөнө. Уг мөрийн урт нь $10^{6}$-аас хэтрээгүй байна. Танд өгөгдөх тоо нь хэтэрхий том тоо байж болох учраас та "float", "double" болон бусад энгийн өгөгдлийн төрлүүдийг ашиглаж болохгүйг анхаарна уу.

Гаралт

Өгөгдсөн $x$ тооны "энгийн илтгэгчийн тооллын систем"-дэх хэлбэрийг нэг мөрөнд хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
16
Гаралт
1.6E1
Оролт
01.23400
Гаралт
1.234
Оролт
.100
Гаралт
1E-1
Оролт
100.
Гаралт
1E2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...