Codeforces Round #792 (Div. 1 + Div. 2)
21:58:06 |
Codeforces Round #793 (Div. 2)
3 өдрийн дараа |
Educational Codeforces Round 129 (Rated for Div. 2)
4 өдрийн дараа |
Codeforces Round #794 (Div. 1)
7 өдрийн дараа |
Codeforces Round #794 (Div. 2)
7 өдрийн дараа |
A. Берланд дахь загварын моод
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Берландын загварын моодны дүрмийн дагуу таны өмсөж буй хүрмийн яг нэг товчноос бусад бүх товч нь товчлогдсон байх ёстой бөгөөд тухайн товчлогдоогүй байх товч нь заавал сүүлчийн товч байх албагүй байв. Түүнчлэн хэрэв хүрэм нь зөвхөн нэг товчтой бол уг товч нь товчлогдсон байх ёстой ба өөрөөр хэлбэл таны өмсөж буй хүрэм нь энгэр задгай байж болохгүй юм.
Танд $n$ ширхэг товчтой хүрэм байгаа бол уг хүрэм нь Берландын загварын моодны дүрмийн дагуу зөв товчлогдсон эсэхийг тодорхойлно уу.
Оролт
Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 1000$) өгөгдөх ба энэ нь хүрэмний товчны тоог илэрхийлнэ.
2-дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл тоо $a_{i}$ ($0 ≤ a_{i} ≤ 1$)-ууд өгөгдөнө. Хэрэв $i$-дахь товч товчлогдоогүй байвал $a_{i} = 0$ байх бөгөөд бусад тохиолдолд $a_{i} = 1$ байх юм.
Гаралт
Хэрэв хүрэм нь Берландын загварын моодны дүрмийн дагуу зөв товчлогдсон байвал ганц мөрөнд "YES" гэсэн үгийг хэвлэх ба бусад тохиолдолд "NO" гэсэн үгийг хэвлэнэ үү.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
3 1 0 1
Гаралт
YES
Оролт
3 1 0 0
Гаралт
NO