C1. Тархины систем (Амархан)

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Зомбинууд нь маш удаан алхаж бас боддог. Бид тэдний яагаад удаан алхдаг талаар олж мэдээгүй байгаа ч, харин яагаад удаан боддог талаар мэддэг болсон. Үүний шалтгаан нь ямар нэгэн тархиний асуудлаас болж биш, харин ч эсрэг юм. Судлаачид Зомбинуудын тархины систем нь ихээхэн ярвигтай. Энэ нь $n$ ширхэг тархинаас бүтдэг (үнээнд олон гэдэс байдагтай адилхан). Эдгээр тархинууд нь тархи холбогчоор хоорондоо холбогддог. Тархи холбогч нь судас бөгөөд бодлыг тархинуудын хооронд дамжуулж байдаг. Тархины систем нь зохистой ажиллахын тулд 2 гол хөдөлгүүр байдаг:

  1. Аль ч 2 тархины хооронд бодол дамжуулах нь боломжтой (бусад тархиар дамжуулан шууд бус байж болно).
  2. Энд давтагдсан тархи холбогч байх ёсгүй. Энэ нь 1 дэхь хөдөлгүүрийг буруу болгох юм.

Хэрвээ 2 хөдөлгүүр хоёулаа хангагдвал тархины систем зөв ажиллаж байна гэж үзэх юм. Гэхдээ хэрвээ систем зөв ажиллахгүй байвал зомби бодохоо зогсоож үхдэл (үхдлээс илүү) болох юм. Таны даалгавар бол тархины системийг анализ хийн зөв ажиллаж байгаа эсэхийг шалгах юм.

Оролт

Эхний мөрөнд 2 зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонууд $n$, $m$ ($1 ≤ n, m ≤ 1000$) өгөгдөнө. Энд $n$ нь тархины тоо, $m$ нь тархи холбогчийн тоо. Дараагийн $m$ ширхэг мөрөнд тархи холбогчдийн тайлбар өгөгдөнө. Тархи холбогч болгон $a b$ ($1 ≤ a, b ≤ n$, $a ≠ b$) гэсэн 2 тархийг хооронд нь холбох юм.

Гаралт

Ганц мөрөнд тархины систем зөв ажиллаж байгаа эсэхээс шалтгаалан $yes$ эсвэл $no$ гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
4 4
1 2
2 3
3 1
4 1
Гаралт
no
Оролт
6 5
1 2
2 3
3 4
4 5
3 6
Гаралт
yes
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...