A. Майк ба гар утас

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Далайн эрэг дээр сэлж байх зуураа Майк санамсаргүй байдлаар өөрийн гар утсаа усанд унагаажээ. Тэрээр хямдхан бөгөөд хуучин загварын товчлууртай утас худалдан авсан байсан учраас нэг их санаа зовсонгүй. Түүний утасны товчлуур зөвхөн 10 ширхэг ижил хэмжээтэй дижитал товчлууруудаас тогтох бөгөөд дараах байдлаар байрласан байв:

Түүний уг хуучин утастай хамт түүний бүх хадгалсан дугаарууд нь алга болжээ. Одоо тэрээр зөвхөн утсан дээрээ ямар нэгэн дугаар оруулах үед түүний хуруунууд хэрхэн хөдөлдөг болохыг л санаж байгаа юм. Өөрөөр хэлбэл та хурууны хөдөлгөөнүүд гэдгээр ямар нэгэн дугаар оруулах үед үргэлжлүүлэн дарах ёстой товчлууруудын төв цэгүүдийг холбосон векторуудын дараалал хэмээн үзэж болох юм. Жишээлбэл "586"гэсэн дугаарыг оруулахын тулд хийх хурууны хөдөлгөөнүүд болон "253" гэсэн дугаарыг оруулахын тулд хийх хурууны хөдөлгөөнүүд нь ижил байна:

Майк аль хэдийн өөрийн "хурууны ой тогтоолт"-оо ашиглан дугаар оруулж эхэлсэн бөгөөд тус дугаар уруугаа залгаж байгаа юм. Одоо тэрээр зөв дугаар уруу залгаж байгаа эсэхдээ санаа зовж эхэлжээ. Өөрөөр хэлбэл тус дугаартай ижил хурууны хөдөлгөөнүүдтэй өөр дугаар оршин байгаа юу?

Оролт

Эхний мөрөнд ганц бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 9$) өгөгдөх ба энэ нь Майк-ын оруулах дугаарын цифрийн тоог илэрхийлнэ.

2-дахь мөрөнд $n$ ширхэг цифрээс тогтох тэмдэгт мөр (бүх тэмдэгтүүд нь '$0$'-ээс '$9$' хүртэлх цифрүүд байна) өгөгдөх ба уг тэмдэгт мөр нь Майк-ын оруулах дугаарыг илэрхийлэх юм.

Гаралт

Хэрэв одоо оруулж буй дугаартай ижил хурууны хөдөлгөөнүүдтэй дугаар оршин байхгүй буюу Майк өөрийн залгаж буй дугаар нь зөв гэдэгт итгэлтэй байж болох бол ганц мөрөнд "YES" гэж хэвлэнэ үү.

Бусад тохиолдолд гаралтын эхний мөрөнд "NO" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3
586
Гаралт
NO
Оролт
2
09
Гаралт
NO
Оролт
9
123456789
Гаралт
YES
Оролт
3
911
Гаралт
YES

Тэмдэглэл

Та эхний жишээний тайлбар зургийг дээр өгөгдсөн бодлогын нөхцөл дотроос харж болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...