Codeforces Round #696 (Div. 2)
3 өдрийн дараа |
B. Дур булаам палиндромууд
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Парид палиндром тоонуудад дуртай найз бий. Палиндром тоо нь урд болон ардаасаа ижил уншигддаг тоо юм. Жишээлбэл $12321$, $100001$ ба $1$ тоонууд нь палиндром байхад $112$ ба $1021$ тоонууд биш юм.
Пари ч бас палиндром тоонд дуртай болохоор хичээж байгаа боловч зөвхөн үнэхээр онцгой мөн заяагдсан хүмүүс л палиндром тоонуудын ард буй гоо үзэсгэлэнг ойлгож чаддаг. Пари тэгш урттай бүхэл тоонуудад дуртай (өөрөөр тэгш тооны цифртэй тоонууд) бөгөөд тэр маш их тооны тэгш урттай палиндром тоонуудыг ($2$ оронтой $11$ эсвэл $6$ оронтой $122221$ тоо шиг) харах гэж байна, магадгүй Пари тэдний дундаас ямар нэг зүйл олж харах ч юм бил үү.
Одоо Пари таныг оролтоос бүхэл тоо $n$-г аваад $n$ дахь тэгш урттай эерэг палиндром тоог олдог програм бичихийг хүсч байна.
Оролт
Оролтын нэг мөрөнд бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 10^{100 000}$) байна.
Гаралт
$n$-р тэгш урттай палиндром тоог хэвлэ.
Орчуулсан: Г.Мэндбаяр
Жишээ тэстүүд
Оролт
1
Гаралт
11
Оролт
10
Гаралт
1001
Тэмдэглэл
Эхний $10$ тэгш урттай палиндром тоонууд нь $11, 22, 33, ... , 88, 99$ ба $1001$ байна.