A. Өрсөлдөгчид

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Аря сургууль дээрээ $n$ ширхэг өрсөлдөгчидтэй байв. Өдөр бүр тэрээр тухайн өдөр сургууль дээр ирсэн бүх өрсөлдөгчид нартайгаа тулалддаг байжээ. Түүний өрсөлдөгчид нь тэд яг баттай ялна гэсэн тулааны төлөвлөгөөтэй боловч уг төлөвлөгөө нь хэрэгжихийн тулд тэд заавал бүгдээрээ сургууль дээр ирсэн байх шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл хэрэв ямар нэгэн өдөр Аря-ын өрсөлдөгчид нарын ядаж нэг нь сургууль дээр ирээгүй байвал Аря бүх өрсөлдөгчөө ялах юм. Бусад тохиолдолд, хэрэв бүх өрсөлдөгчид нь сургууль дээр ирсэн байвал тэд Аря-г ялах ажээ.

Өрсөлдөгч бүрийн хувьд Аря тэдгээрийн цагийн хуваарийг мэдэж байгаа бөгөөд тодорхой өдөр бүрийн хувьд тухайн өрсөлдөгч нь сургууль дээр ирэх эсэхийг Аря мэдэж байгаа юм. Тэгвэл түүнд туслан бүх өрсөлдөгчөө ялсаар байх хамгийн их дараалсан өдрүүдийн тоог олж өгнө үү.

Хэрэв ямар нэгэн өдөр ямар ч өрсөлдөгч нь сургууль дээр ирээгүй байвал Аря-г бүх өрсөлдөгчөө ялсан гэж үзэхийг анхаарна уу.

Оролт

Эхний мөрөнд 2 бүхэл тоо $n$ болон $d$ ($1 ≤ n, d ≤ 100$) өгөгдөх ба эдгээр нь харгалзан Аря-ын өрсөлдөгчдийн тоо болон өдрүүдийн тоог илэрхийлэх юм.

Дараагийн $d$ мөрийн $i$-дахь мөрөнд '$0$' болон '$1$' гэсэн тэмдэгтүүдээс тогтох $n$ урттай тэмдэгт мөр өгөгдөнө. Хэрэв $j$-р өрсөлдөгч нь $i$-дахь өдөр сургууль дээр ирэхгүй бол уг тэмдэгт мөрийн $j$-дахь тэмдэгт нь '$0$' байх юм.

Гаралт

Аря бүх өрсөлдөгчдөө ялсаар байх хамгийн их дараалсан өдрүүдийн тоо болох ганц бүхэл тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2 2
10
00
Гаралт
2
Оролт
4 1
0100
Гаралт
1
Оролт
4 5
1101
1111
0110
1011
1111
Гаралт
2

Тэмдэглэл

Эхний жишээ болон 2-дахь жишээнд Аря $d$ өдрүүдийн өдөр болгонд нь бүх өрсөлдөгчөө ялах юм.

3-дахь жишээнд Аря $1$, $3$ болон $4$-дэх өдрүүдэд өөрийн өрсөлдөгчдөө ялах бөгөөд түүний өрсөлдөгчид $2$ болон $5$-дахь өдрүүдэд түүнийг ялах юм. Иймд тулаанд ялсаар байх дараалсан өдрүүдийн хамгийн их тоо нь $2$ байна. Учир нь тэрээр $3$ болон $4$-дэх өдрүүдэд дараалсан ялалт байгуулах юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...