A. Үнэгүй зайрмаг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Шидэт тольтой учирсан өөрсдийн адал явдлын дараагаар Кэй болон Жерда нар гэртээ эргэн ирсэн бөгөөд зуны улиралд чөлөөт цагаараа хүүхдүүдэд үнэгүй зайрмаг өгдөг болжээ.

Өдрийн эхэнд тэдэнд $x$ уут зайрмаг байв. Тэдний өгч буй зайрмаг нь үнэгүй учраас хүмүүс шөнөөр хүртэл Кэй болон Жерда-ын байшингийн урд оочирлон зогсох болжээ. Уг оочирт зогсож буй хүн болгон нь өөртөө болон өөрсдийн найзууддаа зориулан хэд хэдэн уут зайрмаг авахыг эсвэл Кэй болон Жерда нарт хэд хэдэн уут зайрмаг өгөхийг хүсэж байгаа юм (өөрөөр хэлбэл зарим хүмүүс нь Кэй болон Жерда нарт зайрмаг өгөх бөгөөд зайрмаг өгөхөөр ирсэн хүмүүс нь мөн л уг оочирт дараалан зогсох юм).

Хэрэв $d$ уут зайрмаг өгөх гэж буй хүн байшинд ирвэл Кэй болон Жерда нар эдгээр бүх уут зайрмагийг хүлээн авах юм. Хэрэв $d$ уут зайрмаг авахыг хүсэж буй хүүхэд байшинд ирэхэд, Кэй болон Жерда хэрэв тэдэнд хангалттай зайрмаг байвал түүнд $d$ уут зайрмаг өгөх бөгөөд бусад тохиолдолд (өөрөөр хэлбэл хангалттай зайрмаггүй үед) хүүхэд ямар ч зайрмаг авахгүй ба сэтгэл гонсгор буцан явах юм.

Кэй оочирт зогсож буй бүх хүмүүс явсны дараа тэдэнд үлдэх зайрмагийн хэмжээг мэдэхийг хүсэж байгаа бөгөөд Жерда сэтгэл гонсгор буцан явсан хүүхдүүдийн тоог мэдэхийг хүсэж байв.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан 2 бүхэл тоо $n$ болон $x$ ($1 ≤ n ≤ 1000$, $0 ≤ x ≤ 10^{9}$) өгөгдөнө.

Дараагийн $n$ ширхэг мөрийн мөр болгонд '$+$' эсвэл '$-$' гэсэн тэмдэгт болон $d_{i}$ ($1 ≤ d_{i} ≤ 10^{9}$) гэсэн бүхэл тоо зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. $i$-р мөрөнд "$+ $$d_{i}$" гэж өгөгдсөн байвал энэ нь оочирын эхнээс тоолоход $i$-дахь байрлал дээр $d_{i}$ уут зайрмаг өгөхийг хүсэж буй хүн зогсож байгааг илэрхийлэх бөгөөд "$- $$d_{i}$" гэж өгөгдсөн байвал энэ нь оочирын эхнээс тоолоход $i$-дахь байрлал дээр $d_{i}$ уут зайрмаг авахыг хүсэж буй хүүхэд зогсож байгааг илэрхийлэх юм.

Гаралт

Бүх үйлдлийг гүйцэтгэсний дараа тэдэнд үлдэх уут зайрмагийн тоо болон тэдний байшингаас сэтгэл гонсгор буцан явсан хүүхдүүдийн тоог илэрхийлэх зайгаар тусгаарлагдсан 2 бүхэл тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
5 7
+ 5
- 10
- 20
+ 40
- 20
Гаралт
22 1
Оролт
5 17
- 16
- 2
- 98
+ 100
- 98
Гаралт
3 2

Тэмдэглэл

Эхний жишээг авч үзье.

  1. Эхлээд Кэй болон Жерда-д $7$ уут зайрмаг байна.
  2. Зайрмаг өгөхийг хүссэн хүн тэдэнд $5$ уут зайрмаг өгөх ба ингэснээр тэд $12$ уут зайрмагтай болно.
  3. Нэгэн хүүхэд тэднээс $10$ уут зайрмаг өгөхийг хүсэх ба тэд түүнд хүссэн зайрмагийг нь өгнө. Ингэснээр тэдэнд зөвхөн $2$ уут зайрмаг үлдэх юм.
  4. Өөр нэгэн хүүхэд тэднээс $20$ уут зайрмаг өгөхийг хүснэ. Кэй болон Жерда нарт ийм хэмжээний зайрмаг байхгүй учраас тус хүүхэд сэтгэл гонсгор буцах юм.
  5. Зайрмаг өгөхийг хүссэн хүн тэдэнд $40$ уут зайрмаг өгөх ба ингэснээр Кэй болон Жерда нар $42$ уут зайрмагтай болно.
  6. Нэгэн хүүхэд тэднээс $20$ уут зайрмаг өгөхийг хүсэх ба тэд түүнд хүссэн зайрмагийг нь өгнө. Ингэснээр тэдэнд $22$ уут зайрмаг үлдэх юм.
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...