E. Цасан хатны эзэнт улсаар аялсан нь

хугацааны хязгаарлалт 1.5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Жерда Цасан хатны ордон уруу аялж байв.

Уг эзэнт улсын замын сүлжээ нь $n$ ширхэг замын уулзвар болон $m$ ширхэг 2 чиглэлтэй замуудаас тогтох ажээ. Замууд нь $1$-ээс $m$ хүртэл дугаарлагдсан байх бөгөөд Цасан хатан нэгэн хүчирхэг ид шидийг замууд дээрх цаг агаарын байдлыг өөрчлөхөөр байршуулсан байв. Хэрэв Жерда хугацааны $i$-аас бага болон тэнцүү ямар нэгэн мөчид $i$-р зам дээр алхаж байвал тэрээр хугацааны яг $i$ гэсэн мөчид уг замыг орхин явах юм. Түүнчлэн хэрэв тэрээр хугацааны $i$-аас их ямар нэгэн мөчид $i$-р зам дээр байвал тэрээр тухайн зам дээрээ үүрд үлдэх аюултай байв.

Жерда хугацааны $l$ гэсэн мөчид $s$ дугаартай замын уулзвараас Цасан хатны ордон уруу хөдөлж эхлэх бөгөөд Цасан хатны ордон нь $t$ дугаартай замын уулзвар дээр байрлаж байв. Түүнчлэн тэрээр хатныг ордондоо ирэхээс өмнө хугацааны $r$ гэсэн мөчид (эсвэл уг мөчөөс өмнө) хатны ордонд очсон байх ёстой ажээ.

Өгөгдсөн замын сүлжээний хувьд, $l_{i}$, $r_{i}$, $s_{i}$ болон $t_{i}$ хэлбэрээр өгөгдөх $q$ ширхэг асуулт бүрийн хувьд Жерда Цасан хатны ордонд заасан хугацаанд амжин очиж чадах эсэхийг тодорхойлно уу.

Оролт

Эхний мөрөнд $n$, $m$ болон $q$ ($2 ≤ n ≤ 1000$, $1 ≤ m, q ≤ 200 000$) гэсэн бүхэл тоонууд өгөгдөх ба эдгээр нь харгалзан Цасан хатны эзэнт улс дахь замын уулзварын тоо, замын тоо болон таны хариулах ёстой асуултуудын тоог илэрхийлнэ.

Дараагийн $m$ мөрийн $i$-р мөрөнд $i$-р замын тайлбар өгөгдөнө. Замын тайлбар нь 2 бүхэл тоо $v_{i}$ болон $u_{i}$ ($1 ≤ v_{i}, u_{i} ≤ n$, $v_{i} ≠ u_{i}$)-аас тогтох бөгөөд эдгээр нь $i$-р замаар холбогдож буй замын уулзваруудын дугааруудыг илэрхийлэх юм. Мөн $v_{i}$-аас $u_{i}$ хүртэл эсвэл $u_{i}$-ээс $v_{i}$ хүртэл зөвхөн уг замыг ашиглан хүрэх боломжтой байна. Замын уулзваруудын хос болгон нь хэд хэдэн удаа оролтод өгөгдөж болох бөгөөд энэ нь уг хос уулзварыг холбосон хэд хэдэн зам байгааг илэрхийлж байгаа юм.

Сүүлийн $q$ мөрөнд асуултуудын тайлбар өгөгдөнө. Асуулт бүрийн тайлбар нь 4 ширхэг бүхэл тоо $l_{i}$, $r_{i}$, $s_{i}$ болон $t_{i}$ ($1 ≤ l_{i} ≤ r_{i} ≤ m$, $1 ≤ s_{i}, t_{i} ≤ n$, $s_{i} ≠ t_{i}$)-аас тогтох бөгөөд эдгээр нь харгалзан Жерда-ын аяллаа эхлүүлэх хугацааны мөч, тэрээр ордонд хүрч очих хамгийн сүүлийн хугацааны мөч, түүний аяллаа эхлүүлэх замын уулзварын дугаар болон хатны ордон байрлаж буй замын уулзварын дугаарыг тус тус илэрхийлэх юм.

Гаралт

Асуулт бүрийн хувьд хэрэв Жерда Цасан хатны ордонд заасан хугацаанд ($r_{i}$ гэсэн хугацааны мөчөөс хожимдохгүйгээр) очиж чадах бол "$Yes$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү. Бусад тохиолдолд "$No$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
5 4 6
1 2
2 3
3 4
3 5
1 3 1 4
1 3 2 4
1 4 4 5
1 4 4 1
2 3 1 4
2 2 2 3
Гаралт
Yes
Yes
Yes
No
No
Yes
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...