I. Ачигч

хугацааны хязгаарлалт 4 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ачигч машин нь нэгэн агуулахад ажилладаг бөгөөд уг агуулах нь $n × m$ хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй талбай байв. Уг талбайн зарим нүд нь хоосон байх ба бусад нүднүүдэд агуулахын дээвэр тулж буй баганууд байрлаж байв.

Хоосон нүднүүдийн аль нэг нүдэнд нь ачаа байрлаж байгаа бөгөөд өөр нэгэн хоосон нүдэнд ачигч байрлаж байв. Хугацааны ямар ч мөчид ачигч болон ачаа нь багана байрласан нүднүүдэд, агуулахаас гадна эсвэл ижил нүднүүдэд байрласан байж болохгүй.

Ачигч нь зэргэлдээ нүд (хэрэв 2 нүд нь ерөнхий талтай байвал тэдгээрийг зэргэлдээ нүднүүд гэж үзнэ) уруу нүүж чадах ба эсвэл ачааг хөдөлгөж чадах юм. Ачааг хөдөлгөхдөө ачигч эхлээд ачаа байрлаж буй нүдтэй зэргэлдээ орших нүдэнд очих хэрэгтэй ба дараа нь ачааг түлхэх юм. Уг тохиолдолд ачаа нь ачигчийн түлхэж буй чиглэл дагуу нэг нүд шилжих ба ачигч нь ачааны байсан нүдэн дээр шилжин ирсэн байх юм.

Таны даалгавар бол ачааг өгөгдсөн нүдэнд (өгөгдсөн нүд нь заавал хоосон байх юм) хүргэж байх түлхэлтүүдийн дараалал болон ачигчийн шилжилтүүдийг тодорхойлох юм. Ачаа нь маш хүнд учраас та эхлээд түлхэлтийн тоог хамгийн бага байлгах хэрэгтэй ба 2-т ачигчийн шилжилтийн тоог хамгийн бага байлгах хэрэгтэй юм.

Оролт

Эхний мөрөнд 2 эерэг бүхэл тоо $n$ болон $m$ ($1 ≤ n, m ≤ 40$, $n*m ≥ 3$) өгөгдөх ба эдгээр нь тэгш өнцөгт талбайн мөр болон баганын тоог илэрхийлнэ.

Дараагийн $n$ мөрийн мөр болгонд $m$ ширхэг тэмдэгт өгөгдөх ба эдгээр нь агуулахын тайлбарыг илэрхийлнэ. Хэрэв агуулахын нүдэнд дараах тэмдэгт байвал:

  • "$X$", энэ нь уг нүдэнд багана байрлаж байгаа гэсэн үг юм;
  • "$.$", энэ нь уг нүд нь хоосон байгаа гэсэн үг юм;
  • "$Y$", энэ нь ачигч уг нүдэнд байрлаж байгаа гэсэн үг юм;
  • "$B$", энэ нь ачаа уг нүдэнд байрлаж байгаа гэсэн үг юм;
  • "$T$", энэ нь ачааг уг нүдэнд хүргэх ёстой гэсэн үг юм.

Мөн бодлогод яг нэг ширхэг ачаа, нэг ширхэг ачигч болон ачааг хүргэх ёстой нэг ширхэг нүд байна.

Гаралт

Хэрэв ачигч ачааг өгөгдсөн нүдэнд хүргэх боломжгүй байвал гаралтын эхний мөрөнд "$NO$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү.

Бусад тохиолдолд гаралтын эхний мөрөнд "$YES$" (хашилтгүйгээр) гэж хэвлэх бөгөөд 2-дахь мөрөнд ачигчийн түлхэлтүүд болон шилжилтүүдийг илэрхийлэх тэмдэгтүүдийн дарааллыг хэвлэнэ. $w$, $e$, $n$, $s$ гэсэн тэмдэгтүүдээр харгалзан ачигч баруун, зүүн, хойд болон урд чиглэлд шилжиж байгааг тэмдэглэнэ. Харин $W$, $E$, $N$, $S$ гэсэн тэмдэгтүүдээр ачигч ачааг харгалзах чиглэлүүд уруу түлхэж байгаа тэмдэглэх юм. Эхлээд та ачааг түлхэх түлхэлтийн тоог хамгийн бага байлгах ёстой бөгөөд 2-т та ачигчийн шилжилтийн тоог хамгийн бага байлгах хэрэгтэй юм. Хэрэв хэд хэдэн боломжит хариултууд байвал та тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 3
..Y
.BX
..T
Гаралт
YES
wSwsE
Оролт
3 3
.BY
...
TXX
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...