G. Энгийн бутархай

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Үет бутархай нь ихэнхдээ дараах хэлбэрээр бичигддэг: [бүхэл_хэсэг.үелээгүй_хэсэг (үе)]. Ямар ч энгийн бутархай нь үет бутархай хэлбэрээр дүрслэгдэж болох бөгөөд мөн эсрэгээрээ ямар ч үет бутархай нь энгийн бутархай хэлбэрээр дүрслэгдэж болдог ажээ. Жишээлбэл $0.2(45)$ гэсэн үет бутархай нь $27 / 110$ гэсэн энгийн бутархайд харгалзах юм. Таны даалгавар бол үет бутархайг энгийн бутархай болгон хувиргах юм.

Оролт

Эхний мөрөнд дээр дүрслэгдсэн хэлбэртэйгээр үет бутархай $x$ ($0 < x < 1$) өгөгдөнө. Уг бутархайн үе доторх нийт оронгын тоо болон үелээгүй хэсэг дэх нийт оронгын тоо нь 8-аас хэтрээгүй байна. Мөн үелээгүй хэсэг нь байхгүй байж (өөрөөр хэлбэл үелээгүй хэсэггүй гэсэн үг юм) болох боловч үелэх хэсэг нь байхгүй байж болохгүй (гэхдээ уг хэсэг нь ямар ч сөрөг биш тоотой тэнцүү байж болно).

Гаралт

$x$ бутархайн энгийн бутархай хэлбэр болох $p / q$-ыг хэвлэнэ үү. Энд $p$ болон $q$ нь харилцан анхны бүхэл тоонууд байхыг анхаарна уу.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
0.2(45)
Гаралт
27/110
Оролт
0.75(0)
Гаралт
3/4
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...