F. Тэмдэгт мөрийг зөв хэлбэрт оруулах

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Уг бодлогод танд Латин том болон жижиг үсэг, хоосон зай, цэг, таслалаас бүтсэн $s$ тэмдэгт мөр өгөгдсөн. Таны ажил бол хоосон зайг устгах мөн нэмэх, том үсгийг жижиг үсгээр солих эсвэл жижиг үсгийг том үсгээр солих замаар уг тэмдэгт мөрийг зөв форматтай болгох явдал юм.

Форматыг нь өөрчилсний дараа үүссэн тэмдэгт мөр нь дараах шаардлагуудыг хангаж байх ёстой:

  • тэмдэгт мөр хоосон зайгаар эхлэхгүй;
  • дурын хоёр дараалласан үгсийн хооронд яг нэг л хоосон зай байх ёстой;
  • цэг болон таслалын урд Латин үсэг байх ёстой, хэрвээ цэг эсвэл таслалын ард үг байгаа тохиолдолд уг цэг эсвэл таслалын ард хоосон зай байх ёстой, бусад тохиолдолд цэг эсвэл таслал нь тэмдэгт мөрийн хамгийн сүүлийн тэмдэгт байх ёстой;
  • өгүүлбэрүүдийн эхний үгүүдийн эхний үсгээс бусад бүх үсэгнүүд жижиг байх ёстой, өгүүлбэрүүдийн эхний үсгүүд томоор бичигдэх ёстой. Өгүүлбэрийн эхний үг нь тэмдэгт мөрийн эхний үг байна эсвэл цэгийн ард байрлах үг байна.

Өгөгдсөн тэмдэгт мөрийн дурын хоёр цэг эсвэл таслалын хооронд ядаж нэг үсэг байх нь тодорхой. Хамгийн урд талд байгаа цэг эсвэл таслалын урд ядаж нэг үсэг байна.

Оролт

Эхний мөрөнд Латин том болон жижиг үсэг, хоосон зай, цэг, таслалаас бүтсэн хоосон биш тэмдэгт мөр $s$ байна. Өгөгдсөн тэмдэгт мөрийн урт нь 255-с ихгүй байна. Тэмдэгт мөр нь хоосон зайгаас ялгаатай ядаж нэг тэмдэгттэй байна.

Гаралт

Бодлогын нөхцөлд тодорхойлогдсон бүх шаардлагыг хангах зөв болгосон тэмдэгт мөрийг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
  hello ,i AM veRy GooD.Boris
Гаралт
Hello, i am very good. Boris
Оролт
       a. b,   C  .   
Гаралт
A. B, c.
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...