E. Зээрэнцэг шидэлт

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$n$ ширхэг тамирчин зээрэнцэг шидэх тэмцээнд оролцож байв. Эдгээр тамирчдын тус бүр нь хувийн дугаартай бөгөөд уг хувийн дугаар нь 1-ээс $n$ хүртэлх бүхэл тоо байх юм (бүх тамирчид нь ялгаатай хувийн дугаартай байна).

Тэмцээний сугалаа явагдсаны дараа тамирчдын зээрэнцэг шидэх дараалал нь тодорхойлогдох юм (тэдгээр тамирчид нь нэг нэгээрээ ээлжилж шиднэ).

Харамсалтай нь анхааралгүй шүүгч маань тамирчдын зээрэнцэг шидэх дарааллын бүртгэлийг алга болгосон байв. Гэхдээ аз болж тамирчин болгон нь тухайн тамирчин зээрэнцэгээ шидэхээс өмнө түүнээс их хувийн дугаартай хэчнээн ширхэг тамирчин зээрэнцэг шидэх ёстойг санаж байв.

Та тэмцээн зохион байгуулагч нарт туслан тамирчдын зээрэнцэг шидэх дарааллыг аль болох хурдан сэргээж өгнө үү.

Оролт

Эхний мөрөнд тамирчдын тоог илэрхийлэх бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 1000$) өгөгдөнө.

Дараагийн мөрөнд бүхэл тоон дараалал $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($0 ≤ a_{i} < n$) өгөгдөх ба энд $a_{i}$ нь $i$ гэсэн хувийн дугаартай тамирчнаас түрүүлж зээрэнцэг шидэх $i$-аас их хувийн дугаартай тамирчдын тоог илэрхийлнэ.

Гаралт

$n$ ширхэг ялгаатай тоо хэвлэх ба эдгээр нь тамирчдын зээрэнцэг шидэх дарааллаар нь хэвлэсэн тамирчдын хувийн дугааруудын дараалал байх юм. Хэрэв хэд хэдэн хариулт байвал та тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
4
2 0 1 0
Гаралт
2 4 1 3 
Оролт
6
2 2 0 1 1 0
Гаралт
3 6 1 2 4 5 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...