D. Хавтгай шоколад

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хавтгай шоколад нь тэгш өнцөгт хэлбэртэй ба $n × m$ ширхэгтэй. Өөрөөр хэлбэл хавтгай нь тус бүртээ $m$ ширхэгтэй $n$ мөрөөс бүрдэнэ.

Нэг ширхэг шоколадны жин нь 1 грам. Таны ажил бол $q$ хавтгай шоколад тус бүрийн хувьд уг хавтгайг хэд хэдэн удаа (хуваахгүй байж болно) хуваах замаар $p$ грам бүхий хэсгийг гаргаж авч болох үгүйг тодорхойлох юм. Хавтгайн үлдэж буй хэсэг нь бүхлээрээ байх ёстой ба шоколадыг хуваахдаа ширхэгийн ирмэгийн дагуу уг ширхэгийг хуваахгүйгээр зүснэ.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоон утга $q$ ($1 ≤ q ≤ 100$) байх буюу хавтгай шоколадуудын тоо.

Дараагийн $q$ мөр бүрт гурван эерэг бүхэл тоон утга $n$, $m$ ба $p$ ($1 ≤ n, m, p ≤ 1000$) байх буюу хавтгай шоколадны хэмжээ ба гаргаж авах ёстой хэсгийн жин байна.

Гаралт

Гаралтанд $q$ мөр байх ёстой ба хэрвээ $i$-р шоколадны хувьд шаардлагатай хэсгийг гаргаж авах боломжтой бол $i$-р мөрөнд "$Yes$" (хашилтгүйгээр) гэж хэвлэх бол бусад тохиолдолд "$No$" (хашилтгүйгээр) гэж хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2
3 3 4
4 4 7
Гаралт
Yes
No
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...