C. Тэгш хэмтэй зөрүү

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд 2 ширхэг тоон олонлог өгөгдөв. Таны даалгавар бол эдгээр олонлогууд нь нэгэн зэрэг агуулаагүй байх олонлогуудын бүх тоонуудыг хэвлэх юм.

Оролт

Эхний мөрөнд эхний олонлогийн тайлбар өгөгдөх ба 2-дахь мөрөнд 2-дахь олонлогийн тайлбар өгөгдөнө. Тайлбар болгон нь тус олонлог доторх элементийн тоогоор эхэлсэн байх бөгөөд дараа нь тухайн олонлогийн элементүүд дурын дарааллаар өгөгдөнө. Олонлогуудад байх бүх элементүүд нь ялгаатай ба эдгээр олонлогууд нь хоосон биш байх юм. Түүнчлэн олонлог бүрийн элементийн тоо нь 1000-аас хэтрэхгүй байна. Мөн олонлогуудад байх бүх элементүүд нь -1000-аас +1000-ын хооронд орших бүхэл тоонууд байх юм.

Гаралт

Шаардлагатай тоонуудын тоог хэвлэсний дараа тэдгээр тоонуудыг нэг хоосон зайгаар тусгаарлан хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 1 2 3
3 2 3 4
Гаралт
2 1 4
Оролт
5 1 4 8 9 10
4 1 2 8 10
Гаралт
3 2 4 9
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...