B. Физикийн хичээлийн багш

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Физикийн хичээлд $n$ сурагч ирсэн. Бид сурагч бүрийн нэр болон өндрийг мэднэ.

Таны ажил бол Физикийн хичээлийн багшид бүх сурагчдыг өндрөөр нь өсөх дарааллаар жагсаахад туслах юм.

Оролт

Эхний мөрөнд эерэг бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 5000$) байх буюу сурагчдын тоо юм.

Дараагийн $n$ мөрөнд сурагчдын тодорхойлолт байна. $i$-р мөрөнд сурагчийн нэр $name_{i}$ (Латин цагаан толгойн том болон жижиг үсгүүдээс бүрдэх хоосон биш мөн таваас ихгүй урттай тэмдэгт мөр байна) ба өндөр $x_{i}$ ($130 ≤ x_{i} ≤ 215$) байна. Зарим сурагч ижил нэртэй байж болно. Цагаан толгойн том болон жижиг үсгүүд ялгаатайд тооцогдох ёстой.

Гаралт

Сурагчдын нэрсийг өндрийнх нь өсөх дарааллаар $n$ мөрөнд хэвлэ. Мөр бүрт нэг нэр байх ёстой.

Хэрвээ хэд хэдэн хариулт байвал алийг нь ч хэвлэж болно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
4
Ivan 150
Igor 215
Dasha 158
Katya 150
Гаралт
Ivan
Katya
Dasha
Igor
Оролт
2
SASHA 180
SASHA 170
Гаралт
SASHA
SASHA
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...