A. Цэг шалгалт

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Талууд нь координатын тэнхлэгүүдтэй параллель байх бөгөөд координатын хавтгай дээр орших нэгэн квадрат өгөгдөв. Уг квадратын талын урт нь $a$-тай тэнцүү ба квадратын зүүн доод булан нь ($0, 0$) гэсэн цэгтэй (координатын эх цэг) давхцаж байв. Түүнчлэн квадратын баруун дээд булан нь эерэг координатуудтай байх юм.

Танд ($x$, $y$) гэсэн координаттай нэгэн цэг өгөгдөх ба та уг цэгийг квадратын яг гадна талд, квадратын тал дээр эсвэл квадратын яг дотор оршиж байгаа эсэхийг тодорхойлох юм.

Оролт

Эхний мөрөнд 3-н бүхэл тоо $a$, $x$ болон $y$ ($1 ≤ a ≤ 1000$, $-1000 ≤ x, y ≤ 1000$) өгөгдөх ба эдгээр нь харгалзан квадратын талын урт болон таны байрлалыг нь тогтоох ёстой цэгийн координатуудыг илэрхийлнэ.

Гаралт

1 бүхэл тоо хэвлэнэ:

  • хэрэв уг цэг нь квадратын яг дотор оршиж байвал 0 гэж хэвлэнэ үү;
  • хэрэв уг цэг нь квадратын тал дээр оршиж байвал 1 гэж хэвлэнэ үү;
  • хэрэв уг цэг нь квадратын яг гадна оршиж байвал 2 гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2 1 1
Гаралт
0
Оролт
4 4 4
Гаралт
1
Оролт
10 5 -4
Гаралт
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...