A. Алёона ба тоонууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Алёона үзэмтэй талхаа идэж дууссаны дараа $n$ болон $m$ гэсэн 2 тоогоор тоглохоор болжээ. Тэрээр бүхэл тоонуудаас тогтох 2 ширхэг багана бичихээр шийдсэн ба ингэхдээ эхний багана нь $1$-ээс $n$ хүртэлх бүхэл тоонууд агуулах ба 2-дахь багана нь $1$-ээс $m$ хүртэлх бүхэл тоонууд агуулж байх ёстой байв. Одоо тэрээр дараах нөхцөлийг хангаж байх бүхэл тоон хосыг хэчнээн янзаар сонгож болохыг мэдэхийг хүсжээ. Үүнд: хос бүхэл тоонуудын нэг тоог нь эхний баганаас өөр нэг тоог нь 2-дахь баганаас сонгох бөгөөд ингэхдээ эдгээр тоонуудын нийлбэр нь $5$-т хуваагдаж байх ёстой байв.

Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал Алёона $1 ≤ x ≤ n$, $1 ≤ y ≤ m$ ба нь $0$-тэй тэнцүү байх хос бүхэл тоо $(x, y)$-уудыг тоолохыг хүсэж байгаа юм.

Иймд Алёона танаас тусламж хүсжээ.

Оролт

Оролтын цорын ганц мөрөнд 2 бүхэл тоо $n$ болон $m$ ($1 ≤ n, m ≤ 1 000 000$) өгөгдөнө.

Гаралт

$1 ≤ x ≤ n$, $1 ≤ y ≤ m$ ба $(x + y)$ нь $5$-т хуваагдаж байх хос бүхэл тоо $(x, y)$-уудын тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
6 12
Гаралт
14
Оролт
11 14
Гаралт
31
Оролт
1 5
Гаралт
1
Оролт
3 8
Гаралт
5
Оролт
5 7
Гаралт
7
Оролт
21 21
Гаралт
88

Тэмдэглэл

Дараах хосууд нь эхний жишээний хариултууд байх юм:

  • $x = 1$ үед $y$ нь $4$ эсвэл $9$ байна;
  • $x = 2$ үед $y$ нь $3$ эсвэл $8$ байна;
  • $x = 3$ үед $y$ нь $2$, $7$ эсвэл $12$ байна;
  • $x = 4$ үед $y$ нь $1$, $6$ эсвэл $11$ байна;
  • $x = 5$ үед $y$ нь $5$ эсвэл $10$ байна;
  • $x = 6$ үед $y$ нь $4$ эсвэл $9$ байна.

3-р жишээний хувьд зөвхөн $(1, 4)$ гэсэн хос нь хариулт болж чадах юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...