B. Эдийн засгийн тоглоом

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Коля эдийн засгийн симуляц хийдэг тоглоом хөгжүүлж байгаа. Хөгжүүлэлтийн үйл явцаас түүний хамгийн дуртай хэсэг бол тоглоомын тест юм. Нэг удаа Коля тест хийж байгаад түүний тоглоом дахь зоос нь $0$-тэй тэнцүү болж байгааг харсан.

Коля тоглоомын эхэнд түүний зоос $n$ байсныг санаж байна. Тэр мөн хэд хэдэн байшин (нэг бүрийг $1 234 567$ зоосоор), машинууд (нэг бүрийг $123 456$ зоосоор) ба компьютерүүд (нэг бүрийг $1 234$ зоосоор) авснаа санаж байна.

Харин одоо Коля анх байсан $n$ зоосоо зөвхөн байшин, машин, компьютер авахад ашигласан уу эсвэл тоглоомд алдаа байна уу гэдгийг мэдэхийг хүсч байна. Өөрөөр $a × 1 234 567 + b × 123 456 + c × 1 234 = n$ байх сөрөг биш $a$, $b$ ба $c$ бүхэл тоон гурвал байх уу?

Коляд энэ асуултанд хариулахад нь туслана уу.

Оролт

Оролтын эхний мөрөнд нэг ширхэг бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 10^{9}$) байх буюу Коляд анх байсан зоосны тоо.

Гаралт

Хэрвээ Коля анх байсан $n$ зоосоо зөвхөн байшин, машин, компьютерүүд авахад зориулсан байх боломжтой бол "$YES$" (хашилтгүйгээр) гэж хэвлэ. Бусад тохиолдолд "$NO$" (хашилтгүйгээр) гэж хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
1359257
Гаралт
YES
Оролт
17851817
Гаралт
NO

Тэмдэглэл

Эхний жишээн дээр боломжит шийдлүүдийн нэг нь нэг байшин, нэг машин, нэг компьютер худалдаж авах юм. Нийт $1 234 567 + 123 456 + 1234 = 1 359 257$ зоос зарцуулна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...