A. Сайн тэмцээн

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Кодфорсесийн хэрэглэгч түүний зэрэглэлээсээ хамаарч өөр өөрийн өнгөтэй ба хэрвээ $2400$-с их эсвэл тэнцүү бол түүний өнгө улаан байна харин $2400$-c бага $2200$-с их эсвэл тэнцүү байвал улбар шар өнгөтэй байна гэх мэт байдаг. Оролцогч зэрэглэлт тэмцээнд оролцох бүрт гүйцэтгэлээсээ хамаарч түүний зэрэглэл өөрчлөгдөнө.

Антон өөрийн өнгийг улаан болгохыг хүсч байна. Тэр хэрвээ тэмцээний өмнө улаан өнгөтэй байсан зарим оролцогчдоос илүү оноо авах мөн Антоны зэрэглэл өсвөл тэр зэрэглэлт тэмцээн дахь өөрийн гүйцэтгэлээ сайн гэж үзнэ.

Антон тэмцээний үр дүнд шинжилгээ хийж өөрийгөө сайн гүйцэтгэлтэй байсан эсэхийг тодорхойлдог програм бичсэн. Танд адилхан програм бичих боломж байна уу?

Оролт

Оролтын эхний мөрөнд нэг ширхэг бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 100$) байх буюу уг тэмцээнд Антоны оноогоор тэргүүлсэн оролцогчдын тоо.

Дараагийн $n$ мөрөнд оролцогчдын үр дүнг тодорхойлно: $i$-р мөрөнд оролцогчийн нэр $name_{i}$ ба хоёр бүхэл тоон утга $before_{i}$ ба $after_{i}$ ($ - 4000 ≤ before_{i}, after_{i} ≤ 4000$) байх буюу харгалзан оролцогчийн тэмцээнээс өмнөх болон дараах зэрэглэл байна. Эдгээр нь бүгд хоосон биш тэмдэгт мөр байх ба $10$-с илүүгүй урттай байна. Мөн Англи жижиг болон том үсэгнүүд, цифрүүд болон «_», «-» тэмдэгтүүдээс тогтоно.

Дээрх оролтын бүх тэмдэгт мөрүүд ялгаатай байх нь тодорхой.

Гаралт

Хэрвээ тэмцээнд Антоны гүйцэтгэл сайн байсан бол «$YES$» (хашилтгүйгээр) хэвлэх бол бусад тохиолдолд «$NO$» (хашилтгүйгээр) хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3
Burunduk1 2526 2537
BudAlNik 2084 2214
subscriber 2833 2749
Гаралт
YES
Оролт
3
Applejack 2400 2400
Fluttershy 2390 2431
Pinkie_Pie -2500 -2450
Гаралт
NO

Тэмдэглэл

Эхний жишээн дээр Антон тэмцээний өмнө улаан өнгөтэй байсан $Burunduk1$ хэрэглэгчээс илүү оноо авсан ба түүний зэрэглэл тэмцээний дараа өссөн.

Хоёр дахь жишээн дээр $Applejack$-н зэрэглэл тэмцээний дараа өсөөгүй ба $Fluttershy$ ба $Pinkie_Pie$ нар тэмцээний өмнө улаан өнгөтэй байгаагүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...