A. Баавгай ба таван карт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан баавгай Лимак тоглоом тоглодог. Түүнд таван карт байгаа. Карт бүр дээр нэг тоо бичсэн. Тоо бүр эерэг бүхэл тоо байна.

Лимак зарим картуудыг хаяж чадна. Түүний зорилго бол үлдсэн картууд (хаяагүй картууд) дээр бичигдсэн тоонуудын нийлбэрийг хамгийн бага байлгах.

Тэр хамгийн ихдээ нэг удаа дээрээ ижил тоотой хоёр эсвэл гурван картыг хаяж болно. Мэдээж Лимак ижил тоотой хоёр эсвэл гурван карт сонгох боломжгүй бол картуудыг хаяхгүй.

Өгөгдсөн картууд дээр бичигдсэн таван тооноос та үлдэх картууд дээрх тоонуудын хамгийн бага нийлбэрийг олж чадах уу?

Оролт

Оролтын нэг мөрөнд таван бүхэл тоон утга $t_{1}$, $t_{2}$, $t_{3}$, $t_{4}$ ба $t_{5}$ ($1 ≤ t_{i} ≤ 100$) байх ба картууд дээрх тоонууд юм.

Гаралт

Үлдэх картууд дээр бичигдсэн тоонуутын хамгийн бага нийлбэрийг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
7 3 7 3 20
Гаралт
26
Оролт
7 9 3 1 8
Гаралт
28
Оролт
10 10 10 10 10
Гаралт
20

Тэмдэглэл

Эхний жишээн дээр Лимакд $7$, $3$, $7$, $3$ ба $20$ тоотой картууд байна. Лимак дараах үйлдлүүдийн нэгийг хийж чадна.

  • Юу ч хийхгүй байх ба нийлбэр $7 + 3 + 7 + 3 + 20 = 40$ байна.
  • $7$ тоотой хоёр картыг устгах. Тэгээд үлдсэн нийлбэр нь $3 + 3 + 20 = 26$ байна.
  • $3$ тоотой хоёр картыг устгах. Тэгээд үлдсэн нийлбэр нь $7 + 7 + 20 = 34$ байна.

Та нийлбэрийг хамгийн бага байлгах учраас хариулт $26$ байна.

Хоёр дахь жишээн дээр ижил тоотой хоёр эсвэл гурван карт олох нь боломжгүй юм. Иймээс Лимак юу ч хийхгүй ба нийлбэр нь $7 + 9 + 1 + 3 + 8 = 28$ байна.

Гурав дахь жишээн дээр бүх картууд ижил тоотой байна. Хамгийн тохиромжтой зам нь дурын гурван картыг хаях юм. Үлдсэн хоёр тооны нийлбэр нь $10 + 10 = 20$ байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...