Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
E. Баавгай ба 42-ын зэрэгтүүд
хугацааны хязгаарлалт 5 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Лимак баавгай асуултуудад хариулахдаа сайн биш ажээ. Иймд тэрээр танаас тусламж хүсжээ.
Бид $42$-ын зэрэгтүүдийг муу гэж үзэх юм ($1, 42, 1764, ...$ гэх мэтчилэн тоонууд). Харин бусад тоонуудыг сайн гэж үзнэ.
Танд $n$ ширхэг сайн бүхэл тоонууд $t_{1}, t_{2}, ..., t_{n}$-уудын дараалал өгөгджээ. Таны даалгавар бол дараах 3-н төрлийн $q$ ширхэг асуултуудад хариулах явдал юм:
- "1 i" -- $t_{i}$-г тусдаа мөрөнд хэвлэнэ.
- "2 a b x" -- бүх
-ын хувьд $t_{i}$-г $x$ утгатай болгоно. Мөн энд $x$ нь сайн тоо байх юм.
- "3 a b x" -- бүх
-ын хувьд $t_{i}$-ын утгыг $x$-ээр ихэсгэнэ. Үүний дараа дараалал дотор дор хаяж нэг ширхэг $t_{i}$ нь муу тоо байвал уг үйлдлийг давтан хийх бөгөөд дараалал дотор ямар ч муу тоо байхгүй бол уг үйлдлийг зогсоох юм.
Асуулт болгоны дараа бүх $t_{i}$-ууд нь сайн тоонууд байгааг анхаарна уу.
Оролт
Эхний мөрөнд харгалзан Лимак-ийн дарааллын хэмжээ болон асуултуудын тоог илэрхийлэх 2 бүхэл тоо $n$ болон $q$ ($1 ≤ n, q ≤ 100 000$) өгөгдөнө.
2-дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл тоонууд $t_{1}, t_{2}, ..., t_{n}$ ($2 ≤ t_{i} ≤ 10^{9}$)-ууд өгөгдөх ба эдгээр нь Лимак-ийн дарааллын анхны элементүүдийг илэрхийлэх бөгөөд бүх $t_{i}$-ууд нь сайн тоонууд байна.
Дараа нь $q$ ширхэг мөр өгөгдөнө. Тэдгээрийн $i$-дахь мөрөнд $i$-дахь асуултыг дүрсэлнэ. Тухайн мөрийн эхний тоо нь $type_{i}$ ($1 ≤ type_{i} ≤ 3$) гэсэн бүхэл тоо байх бөгөөд энэ нь асуултын төрлийг илэрхийлнэ. Мөн өгөгдөл дунд дор хаяж нэг ширхэг 1-р төрлийн асуулт байх тул гаралт нь хоосон биш байна.
2 болон 3-р төрлийн асуултуудын хувьд $1 ≤ a ≤ b ≤ n$ байх юм.
Мөн 2-р төрлийн асуултын бүхэл тоо $x$ ($2 ≤ x ≤ 10^{9}$) нь сайн тоо байна.
3-р төрлийн асуултын бүхэл тоо $x$ ($1 ≤ x ≤ 10^{9}$) нь магадгүй муу тоо байж болох юм.
Гаралт
Эхний төрлийн асуулт бүрийн хувьд хариултыг тусдаа мөрөнд хэвлэнэ үү.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
6 12 40 1700 7 1672 4 1722 3 2 4 42 1 2 1 3 3 2 6 50 1 2 1 4 1 6 2 3 4 41 3 1 5 1 1 1 1 3 1 5
Гаралт
1742 49 1842 1814 1822 43 44 107
Тэмдэглэл
3 2 4 42 гэсэн асуултын дараах дараалал нь $40, 1742, 49, 1714, 4, 1722$ байх юм.
3 2 6 50 гэсэн асуултын дараах дараалал нь $40, 1842, 149, 1814, 104, 1822$ байх юм.
2 3 4 41 гэсэн асуултын дараах дараалал нь $40, 1842, 41, 41, 104, 1822$ байх юм.
3 1 5 1 гэсэн асуултын дараах дараалал нь $43, 1845, 44, 44, 107, 1822$ байх юм.