C. Жоти ба шоколад

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Жоти нэгэн даалгаварыг гүйцэтгэхээр болжээ. Түүнд $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан $n$ ширхэг хавтангууд байв. Харин тэрээр уг хавтангуудыг нэгэн жигтэй аргаар будахаар болжээ.

Хэрэв будагдаагүй хавтангын дугаар нь $a$-д хуваагдаж байвал уг хавтан нь улаанаар будагдана, хэрэв будагдаагүй хавтангын дугаар нь $b$-д хуваагдаж байвал уг хавтан нь цэнхрээр будагдах байв. Түүнчлэн $a$ болон $b$-д 2-ууланд нь хуваагдах дугаартай хавтангууд нь улаан эсвэл цэнхрийн аль ч өнгөөр нь будагдаж болох ажээ.

Тэрээр будаж дууссаны дараа улаанаар будагдсан хавтан болгоноос $p$ ширхэг шоколад авах бөгөөд цэнхрээр будагдсан хавтан болгоноос $q$ ширхэг шоколад авах байв.

Тэрээр хавтангуудыг өөрийнхөө хүссэн ямар ч дарааллаар будаж болохыг анхаарна уу.

Өгөгдсөн мэдээллийн хувьд Жоти-ийн авч чадах боломжит хамгийн их шоколадны тоог олно уу.

Оролт

Ганц мөрөнд 5 ширхэг бүхэл тоо $n$, $a$, $b$, $p$ болон $q$ ($1 ≤ n, a, b, p, q ≤ 10^{9}$) өгөгдөнө.

Гаралт

Жоти-ын авч чадах боломжит хамгийн их шоколадны тоог илэрхийлэх бүхэл тоо $s$-г хэвлэнэ үү.

Хариулт нь хэтэрхий том тоо байж болох учраас та хариултыг хадгалахдаа $64$-битийн бүхэл тоон төрлийг ашиглана уу. C++ дээр та long long бүхэл тоон төрлийг Java дээр long бүхэл тоон төрлийг тус тус ашиглаж болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
5 2 3 12 15
Гаралт
39
Оролт
20 2 3 3 5
Гаралт
51
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...