Codeforces Round #803 (Div. 2)
19:48:54 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
B. Ижил календар
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Бяцхан охин Тэелорт $y$ жилийн үзэсгэлэнт календар байна. Уг календарт бүх өдрүүд гаригийнхаа хамт өгөгдсөн: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням.
Календар маш үзэсгэлэнтэй ба Тэелор календар нь яг ижилхэн байх $y$-с их дараагийн жилийг мэдэхийг хүсч байна. Тэелорт уг жилийг олоход туслана уу.
Өндөр жил $366$ өдөртэй гэдгийг санаарай. Хэрвээ уг жил нь $4$ эсвэл $400$-д хуваагддаг бол өндөр жил байх ба $100$-д хуваагддаг байвал өндөр жил биш (https://en.wikipedia.org/wiki/Leap_year).
Оролт
Оролтын нэг мөрөнд бүхэл тоон утга $y$ ($1000 ≤ y < 100'000$) байх буюу календарын жил юм.
Гаралт
Календар нь ижилхэн байх $y$-н дараах жилийг илэрхийлэх $y'$ бүхэл тоон утгыг хэвлэ. Та календар нь ижилхэн байх $y$-н дараагийн хамгийн эхний жилийг олох ёстойг санаарай.
Орчуулсан: Г.Мэндбаяр
Жишээ тэстүүд
Оролт
2016
Гаралт
2044
Оролт
2000
Гаралт
2028
Оролт
50501
Гаралт
50507
Тэмдэглэл
Өнөөдөр $2016$ оны Зургаадугаар сарын $13$-ны Даваа гариг.