B. Хундаган пирамид

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Мари нэгэн алдартай их сургуулийг саяхан төгссөн бөгөөд одоо төгсөлтийн үдэшлэгт оролцохоор болжээ. Таны мэдэж байгаачлан оюутнууд нь гайхалтай, үзэсгэлэнтэй амьдралыг мөрөөдөх дуртай бөгөөд одоо тэд оргилуун дарсны хундагануудыг ашиглан нэгэн жижиг пирамид байгуулжээ. Уг пирамидын өндөр нь $n$ байв. Түүнчлэн уг пирамидын хамгийн дээд давхар нь зөвхөн $1$ хундаганаас тогтоно, 2-р давхар (хамгийн дээд давхраас эхлэн тоолоход 2-р давхар) нь $2$ хундаганаас тогтоно, 3-р давхар нь $3$ хундаганаас тогтоно гэх мэтчилэн үргэлжилнэ. Хамгийн сүүлийн буюу уг пирамидын суурь нь $n$ хундаганаас тогтож байв.

Влад оргилуун дарс нь пирамидын дээд давхраас доод давхар хүртэл урссаар нэгэн зэрэг хундагануудыг дүүргэж байхыг киноноос олон удаа харжээ. Иймд тэрээр нэгэн оргилуун дарсыг авч пирамидын хамгийн дээр байрлах хундага уруу уг оргилуун дарсыг хийж эхэлжээ.

Секунд болгонд Влад хамгийн дээр орших хундага уруу яг нэг хундага хэмжээ бүхий оргилуун дарс хийнэ. Хэрэв тухайн хундага нь аль хэдийн дүүрсэн боловч уг хундага уруу дахин оргилуун дарс урсан орж ирсээр байвал энэ нь уг хундаганы ирмэгээр халин уг хундаганы доор оршин байх 2 хундага уруу тэнцүү хэмжээтэйгээр урсан орох юм. Хэрэв халин урсаж буй хундага нь хамгийн доод давхарт байрлаж байвал оргилуун дарс нь ширээ уруу халин урсана. Уг бодлогод зориулан бид оргилуун дарсыг хундаган пирамидын дагуу маш хурдан тархан урсана гэж үзнэ. Влад хэрэв тэрээр оргилуун дарсыг $t$ секундийн турш урсгасны дараа зогсоовол хэчнээн ширхэг хундага оргилуун дарсаар дүүрсэн байхыг мэдэхийг хүсжээ.

Доорх зурагт 3-н давхартай хундаган пирамидыг дүрслэв.

Оролт

Оролтод зөвхөн нэг мөр өгөгдөх ба уг мөрөнд 2 бүхэл тоо $n$ болон $t$ ($1 ≤ n ≤ 10, 0 ≤ t ≤ 10 000$) өгөгдөнө. Эдгээр нь пирамидын өндөр болон Влад-ын оргилуун дарс урсгах секундийн тоог илэрхийлнэ.

Гаралт

$t$ секундийн дараах оргилуун дарсаар дүүрсэн хундагануудыг тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 5
Гаралт
4
Оролт
4 8
Гаралт
6

Тэмдэглэл

Эхний жишээнд $5$ секундийн дараа оргилуун дарснаас дүүрсэн байх хундаганууд нь: хамгийн дээр байрлах хундага, 2-р давхарт байрлах 2 хундага болон хамгийн доод давхрын дунд талын хундаганууд байх юм. Хамгийн доод давхрын зүүн болон баруун талын хундагануудын тал нь хоосон байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...