A. Николас ба сэлгэмэл

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Николас-д $1$-ээс $n$ хүртэлх $n$ ширхэг ялгаатай бүхэл тоонуудыг агуулах $a$ цуваа байжээ. Өөрөөр хэлбэл Николас-д $n$ хэмжээтэй сэлгэмэл байв.

Николас хамгийн бага элемент (бүхэл тоо $1$) болон хамгийн их элемент (бүхэл тоо $n$) нь бие биенээсээ аль болох боломжит байдлаар хол оршиж байхыг хүсжээ. Тэрээр хамгийн бага болон хамгийн их элементүүдийн хоорондох зайг хамгийн их байлгахаар яг нэг ширхэг солилт гүйцэтгэхээр болов. 2 элементийн хоорондох зайг гэдэг нь тэдгээрийн байрлалуудын абсолют ялгаврыг хэлнэ.

Оролт

Эхний мөрөнд сэлгэмлийн хэмжээ болох бүхэл тоо $n$ ($2 ≤ n ≤ 100$) өгөгдөнө.

2-дахь мөрөнд $n$ ширхэг ялгаатай бүхэл тоонууд $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ n$)-ууд өгөгдөх ба энд $a_{i}$ нь $i$-р байрлал дахь элементтэй тэнцүү байна.

Гаралт

Николас яг нэг солилт гүйцэтгэснээр хүрч болох хамгийн бага болон хамгийн их элементүүдийн хоорондох зайны боломжит хамгийн их утгыг хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
5
4 5 1 3 2
Гаралт
3
Оролт
7
1 6 5 3 4 7 2
Гаралт
6
Оролт
6
6 5 4 3 2 1
Гаралт
5

Тэмдэглэл

Эхний жишээнд тэрээр $1$ болон $2$ гэсэн элементүүдийг солино.

2-дахь жишээнд хэрэв бид $7$ болон $2$-ыг соливол хамгийн бага болон хамгийн их элементүүд нь цувааны төгсгөлүүдэд байрлаж байх юм.

3-дахь жишээнд хамгийн их болон хамгийн бага элементүүдийн хоорондох зай нь аль хэдийн боломжит хамгийн их утгаа авсан байна. Иймд бид ямар нэгэн дурын солилтыг хийхэд болох бөгөөд жишээлбэл $5$ болон $2$-ыг сольж болох юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...