B. Зураг сэргээх

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася нэгэн галерейд шөнийн манаач хийдэг. Харамсалтай нь түүнийг ажлаа хийж байх зуур уг галерейн хамгийн үнэтэй зургуудын нэг нь алдагджээ. Тэрээр ажлаасаа халагдахыг хүсэхгүй байгаа тул маш хурдан уг зургийг сэргээх хэрэгтэй болов. Тэрээр уг зургийн талаар зарим зүйлсийг санаж байгаа юм.

  • Уран зураг нь $3 × 3$ бүхий квадрат байсан бөгөөд нүд болгон нь $1$-ээс $n$ хүртэлх нэг бүхэл агуулдаг. Түүнчлэн ялгаатай нүднүүд нь ялгаатай эсвэл тэнцүү бүхэл тоонууд агуулж болно.
  • 4-н нүд бүхий $2 × 2$ хэмжээтэй квадрат бүрийн дотор байх бүхэл тоонуудын нийлбэр нь зүүн дээд буланд байх $2 × 2$ хэмжээтэй квадратын дотор байх бүхэл тоонуудын нийлбэртэй тэнцүү байна.
  • $a$, $b$, $c$ болон $d$ гэсэн 4-н элемент нь доорх зурагт дүрслэгдсэний дагуу байрласан байна.

Вася-д туслан дээрх бүх нөхцөлүүдийг хангах ялгаатай квадратуудын тоог олж өгч тусална уу. Уг тоо нь $0$ байж болох бөгөөд энэ нь Вася ямар нэгэн зүйлийг буруу санасан гэсэн үг юм.

Хэрэв ялгаатай квадратуудад 2 өөр бүхэл тоонууд агуулах нэг нүд оршин байвал 2 квадратыг ялгаатай гэж үзнэ.

Оролт

Эхний мөрөнд нэг нүдэнд байх бүхэл тооны боломжит хамгийн их утга болон Вася-ын санаж буй 4 бүхэл тоо болох $n$, $a$, $b$, $c$ болон $d$ ($1 ≤ n ≤ 100 000$, $1 ≤ a, b, c, d ≤ n$) өгөгдөнө.

Гаралт

Нөхцөлүүдийг хангах ялгаатай квадратуудын тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2 1 1 1 2
Гаралт
2
Оролт
3 3 1 2 3
Гаралт
6

Тэмдэглэл

Доорх зургууд нь эхний жишээний бүх боломжит зургууд болно.

2-дахь жишээнд зөвхөн доор дүрсэлсэн зургууд нь бүх нөхцөлийг хангах юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...