Codeforces Round #803 (Div. 2)
04:24:03 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. Хязгааргүй дараалал
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Вася хязгааргүй юм бүхэнд дуртай нэгэн. Одоо тэрээр $s$ дарааллын шинж чанарыг судалж байгаа бөгөөд уг дарааллын эхний элемент нь $a$ ($s_{1} = a$), ямар ч хөрш 2 элементүүдийн зөрүү нь $c$ ($s_{i} - s_{i - 1} = c$)-тэй тэнцүү байв. Тухайлбал Вася түүний дуртай бүхэл тоо $b$ нь уг дараалалд гарч ирэх эсэхийг мэдэхийг хүсжээ, ө.х $s_{i} = b$ байх эерэг бүхэл $i$ тоо оршин байгаа эсэхийг мэдэхийг хүсэв. Иймд Вася танаас тусламж хүсжээ.
Оролт
Эхний мөрөнд харгалзан дарааллын эхний элемент, Вася-ын дуртай тоо болон уг дарааллын ямар ч хөрш 2 элементүүдийн зөрүү болох 3 бүхэл тоо $a$, $b$ болон $c$ ($ - 10^{9} ≤ a, b, c ≤ 10^{9}$) өгөгдөнө.
Гаралт
Хэрэв $b$ тоо уг $s$ дараалалд гарч ирэх бол "$YES$" (хашилтгүйгээр) бусад тохиолдолд "$NO$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
1 7 3
Гаралт
YES
Оролт
10 10 0
Гаралт
YES
Оролт
1 -4 5
Гаралт
NO
Оролт
0 60 50
Гаралт
NO
Тэмдэглэл
Эхний жишээнд дараалал нь $1$, $4$, $7$ гэсэн бүхэл тоонуудаар эхлэх бөгөөд иймд $7$ нь уг дарааллын элемент байна.
2-дахь жишээнд Вася-ын дуртай бүхэл тоо нь уг дарааллын эхний элементтэй тэнцүү байна.
3-дахь жишээнд дарааллын бүх элементүүд нь Вася-ын дуртай бүхэл тооноос их байх юм.
4-дэх жишээнд дараалал нь $0$, $50$, $100$ гэсэн бүхэл тоонуудаар эхлэх бөгөөд эдгээрээс хойших бүх элементүүд нь Вася-ын дуртай бүхэл тооноос их байна.