Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
A. Баавгай ба тоглолт
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Лимак баавгай зурагтаар спорт үзэх дуртай. Тэр өнөөдөр тоглолт үзэх гэж байна. Тоглолт $90$ минут үргэлжлэх ба завсарлага байхгүй.
Минут бүр сонирхолтой эсвэл уйтгартай байж болно. Хэрвээ $15$ минут дарааллан уйтгартай байвал Лимак шууд зурагтаа унтраана.
Та $n$ сонирхолтой минут $t_{1}, t_{2}, ..., t_{n}$ байхыг мэдэж байгаа. Таны ажил бол Лимак хэдэн минут тоглолт үзэхийг тооцоолох юм.
Оролт
Оролтын эхний мөрөнд нэг бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 90$) байх ба сонирхолтой минутуудын тоо.
Хоёр дахь мөрөнд $n$ бүхэл тоон утга $t_{1}, t_{2}, ..., t_{n}$ ($1 ≤ t_{1} < t_{2} < ... t_{n} ≤ 90$) байх ба минутуудын дугаар өсөх дарааллаар өгөгдөнө.
Гаралт
Лимак тоглолтыг үзэх минутын тоог хэвлэ.
Орчуулсан: Г.Мэндбаяр
Жишээ тэстүүд
Оролт
3 7 20 88
Гаралт
35
Оролт
9 16 20 30 40 50 60 70 80 90
Гаралт
15
Оролт
9 15 20 30 40 50 60 70 80 90
Гаралт
90
Тэмдэглэл
Эхний жишээн дээр $21, 22, ..., 35$ минутууд уйтгартай байх ба иймээс Лимак $35$-р минутын дараа зурагтаа шууд унтраана. Ингээд тэр тоглолтыг $35$ минут үзнэ.
Хоёр дахь жишээн дээр эхний $15$ минут уйтгартай байна.
Гурав дахь жишээн дээр дараалласан $15$ уйтгартай минут байхгүй байна. Тиймээс Лимак тоглолтыг бүхлээр нь үзнэ.