B. Ялгаатай байна гэдэг сайн зүйл

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэг ухаалаг хүн Керем-д "Ялгаатай байна гэдэг сайн зүйл" гэж хэлж байжээ. Тиймээс Керем өөрийн амьдралд байх бүх зүйлсийг ялгаатай байлгахыг хүсдэг аж.

Керем саяхан Англи жижиг үсгүүдээс тогтох $s$ тэмдэгт мөртэй болжээ. Керем юмсыг ялгаатай байхад дуртай учраас тэрээр өөрийн $s$ тэмдэгт мөрийн бүх дэд тэмдэгт мөрүүд нь ялгаатай байхыг хүсжээ. Дэд тэмдэгт мөр гэдэг нь уг тэмдэгт мөрийн дараалсан хэсэг дэд тэмдэгтүүдээс тогтох тэмдэгт мөр юм. Жишээлбэл "$aba$" тэмдэгт мөр нь "" (хоосон тэмдэгт мөр), "$a$", "$b$", "$a$", "$ab$", "$ba$", "$aba$" гэсэн дэд тэмдэгт мөрүүдтэй байна.

Хэрэв $s$ тэмдэгт мөр нь дор хаяж 2 тэнцүү дэд тэмдэгт мөртэй байвал Керем зарим байрлал дээр байгаа тэмдэгтүүдийг ямар нэгэн өөр Англи жижиг үсгүүдээр солих юм. Тэмдэгт солих нь үнэхээр залхмаар ажил тул Керем аль болох цөөхөн солилт хийхийг хүсэж байв.

Таны даалгавар бол өгөгдсөн тэмдэгт мөрийн бүх дэд тэмдэгт мөрүүд нь ялгаатай байхаар хамгийн бага тооны солилтыг хийх бөгөөд ингэх боломжгүй байвал $-1$ гэж хэвлэнэ.

Оролт

Эхний мөрөнд $s$ тэмдэгт мөрийн урт болох бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100 000$) өгөгдөнө.

2-дахь мөрөнд зөвхөн Англи жижиг үсгүүдээс тогтох $n$ урт бүхий $s$ тэмдэгт мөр өгөгдөнө.

Гаралт

Хэрэв $s$ тэмдэгт мөрийн бүх дэд тэмдэгт мөрүүд нь ялгаатай байхаар солилтууд хийх боломжгүй бол $-1$ гэж хэвлэнэ үү. Бусад тохиолдолд хамгийн бага шаардлагатай солилтын тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2
aa
Гаралт
1
Оролт
4
koko
Гаралт
2
Оролт
5
murat
Гаралт
0

Тэмдэглэл

Эхний жишээний нэгэн боломжит шийдэл нь эхний тэмдэгтийг '$b$' болгон солих юм.

2-дахь жишээнд эхний тэмдэгтийг '$a$' болгон солих ба 2-дахь тэмдэгтийг '$b$' болгон солих бөгөөд ингэснээр уг тэмдэгт мөр нь "$abko$ болох юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...