A. Зуны зуслан

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Жил болгон маш олон хүн зуны зуслангуудад ирдэг бөгөөд тэд шинэ алгоритм сурч маш хүнд бодлогуудыг боддог.

Энэ жил бол таны зуны зуслан дээрх анхны жил ба та дараах бодлогыг бодохоор болжээ. $1$-ээс эхлэн бүх бүхэл тоонууд нь нэг мөрөнд бичигджээ. Уг мөрийн эхлэл нь "$123456789101112131415...$" байх юм. Таны даалгавар бол уг тэмдэгт мөрийн $n$-дэх цифрийг хэвлэх бөгөөд цифрүүд нь $1$-ээс эхлэн дугаарлагдсан байна гэж үзнэ.

Оролт

Ганц мөрөнд таны хэвлэх ёстой цифрийн байрлал болох бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 1000$) өгөгдөнө.

Гаралт

Уг мөрийн $n$-дэх цифрийг хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3
Гаралт
3
Оролт
11
Гаралт
0

Тэмдэглэл

Эхний жишээнд $1$ and $2$ гэсэн бүхэл тоонууд нь 1 цифрээс тогтож байгаа тул $3$-р байрлалд байх цифр нь '$3$' байна.

2-дахь жишээнд $11$-р байрлалд байх цифр нь '$0$' байх бөгөөд энэ нь $10$ гэсэн бүхэл тооны цифр байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...