Codeforces Round #803 (Div. 2)
04:47:49 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
F. Тоог сэргээх
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Вася нэгэн маш том бүхэл тоо $n$-г Кэйт-д дамжуулж өгөхөөр шийджээ. Эхлээд тэрээр уг тоог тэмдэгт мөр хэлбэрээр бичих ба дараа нь тэрээр уг тэмдэгтийн баруун талд нь $n$-ын цифрүүдийн тоо болох бүхэл тоо $k$-г хавсаргах юм.
Хамгийн гайхмаар нь уг тэмдэглэлийг Кэйт-д дамжуулж байхад бүх тоонууд нь дурын дарааллаар холигджээ. Вася-ын санаж байгаа цорын ганц зүйл бол $n$-ын хоосон биш дэд тэмдэгт мөр байв ($n$-ын дэд тэмдэгт гэдэг нь $n$-ын дараалсан цифрүүдийн дараалал юм.)
Вася уг $n$ тоог сэргээх магадгүй 1-ээс олон арга байгааг мэдэж байв. Таны даалгавар бол боломжит хамгийн бага анхны $n$ бүхэл тоог олох юм. $n$ тоо нь 0-ээс ялгаатай байвал уг тооны аравтын бичлэг нь 0-ээр эхлээгүй болохыг анхаарна уу. Хэрэв $n$ нь 0-тэй тэнцүү байвал зөвхөн $0$ гэж бичнэ.
Оролт
Эхний мөрөнд Кэйт-ын хүлээн авсан тэмдэгт мөр өгөгдөнө. Уг тэмдэгт дэх цифрүүдийн тоо нь $1 000 000$-аас хэтрэхгүй байна.
2-дахь мөрөнд Вася-ын санаж буй $n$-ын дэд тэмдэгт мөр байна. Уг тэмдэгт мөр нь 0-ээр эхэлсэн байж болно.
Оролтын өгөгдөл нь алдаагүй байх тул заавал хариулт оршин байна.
Гаралт
Вася Кэйт-д дамжуулсан байж болох хамгийн бага $n$-ыг хэвлэнэ үү.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
003512 021
Гаралт
30021
Оролт
199966633300 63
Гаралт
3036366999