C. Кино театр

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Москва хот олон улсын томоохон хурал зохион байгуулж байгаа бөгөөд уг хуралд өөр өөр улсуудын $n$ ширхэг эрдэмтэд оролцож байв. Эрдэмтэн бүр нь яг нэг хэл мэддэг. Хялбар байлгах үүднээс бид дэлхийн бүх хэлнүүдийг $1$-ээс $10^{9}$ хүртэлх бүхэл тоонуудаар дугаарлая.

Хурлын дараах орой бүх $n$ эрдэмтэд кино театр уруу явахаар шийджээ. Тэдний явж буй кино театр-т $m$ ширхэг кино гарч байв. Кино болгон нь 2 ялгаатай тоогоор дүрслэгдэнэ -- эдгээр тоонууд нь дуу бичлэгийн хэлний дугаар болон хадмал орчуулгын хэлний дугаар байх юм. Хэрэв кино үзэхээр ирсэн эрдэмтэн дуу бичлэгийн хэлийг мэдэж байвал үнэхээр тааламжтай байх ба хэрэв хадмал орчуулгын хэлийг мэдэж байвал бараг тааламжтай байна. Харин эдгээрийн алийг нь ч мэдэхгүй байвал тэрээр огт тааламжгүй байх юм (кино бүрийн хувьд дуу бичлэгийн хэл болон хадмал орчуулгын хэл нь үргэлж ялгаатай байхыг анхаарна уу).

Эрдэмтэд хамтдаа ижилхэн кино үзэхээр явжээ. Та тэд нарт кино сонгож өгөх ба ингэхдээ үнэхээр тааламжтай байх эрдэмтдийн тоо боломжит хамгийн их байхаар киног сонгох юм. Хэрэв ийм байх хэд хэдэн кино байвал эдгээрийн дундаас бараг тааламжтай байх эрдэмтдийн тоо нь хамгийн их байх киног сонгоно уу.

Оролт

Эхний мөрөнд эрдэмтдийн тоо болох эерэг бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 200 000$) өгөгдөнө.

2-дахь мөрөнд $n$ ширхэг эерэг бүхэл тоо $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{9}$)-ууд өгөгдөх ба энд $a_{i}$ нь $i$-дахь эрдэмтний мэдэх хэлний дугаарыг илэрхийлнэ.

3-дахь мөрөнд кино театр-т гарч буй кинонуудын тоо болох эерэг бүхэл тоо $m$ ($1 ≤ m ≤ 200 000$) өгөгдөнө.

4-дэх мөрөнд $m$ ширхэг эерэг бүхэл тоо $b_{1}, b_{2}, ..., b_{m}$ ($1 ≤ b_{j} ≤ 10^{9}$) өгөгдөх ба энд $b_{j}$ нь $j$-дэх киноны дуу бичлэгийн хэлний дугаарыг илэрхийлнэ.

5-дахь мөрөнд $m$ ширхэг эерэг бүхэл тоо $c_{1}, c_{2}, ..., c_{m}$ ($1 ≤ c_{j} ≤ 10^{9}$) өгөгдөх ба энд $c_{j}$ нь $j$-дэх киноны хадмал орчуулгын хэлний дугаарыг илэрхийлнэ.

Кино бүрийн хувьд дуу бичлэгийн хэл болон хадмал орчуулгын хэл нь ялгаатай байна ө.х $b_{j} ≠ c_{j}$.

Гаралт

Эрдэмтдийн үзэх ёстой киноны дугаар болох ганц бүхэл тоог хэвлэнэ үү. Энэ киног үзсэний дараа үнэхээр тааламжтай байх эрдэмтдийн тоо боломжит хамгийн их байх ёстой. Хэрэв кино театр-т ийм байх хэд хэдэн кино байвал та тэдгээрийн дундаас энэ киног үзсэний дараа бараг тааламжтай байх эрдэмтдийн тоо нь боломжит хамгийн их байх киног сонгоно уу.

Хэрэв хэд хэдэн боломжит хариултууд байвал тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3
2 3 2
2
3 2
2 3
Гаралт
2
Оролт
6
6 3 1 1 3 7
5
1 2 3 4 5
2 3 4 5 1
Гаралт
1

Тэмдэглэл

Эхний жишээнд эрдэмтэд $2$ дугаартай киног үзэх ёстой. Ингэсэн тохиолдолд $1$-р болон $3$-р эрдэмтэд үнэхээр тааламжтай байх бөгөөд $2$-р эрдэмтэн бараг тааламжтай байна.

2-дахь жишээнд эрдэмтэд $1$ дугаартай эсвэл $3$ дугаартай кинонуудыг үзэж болно. Эдгээрийн кинонуудын алийг нь ч үзсэний дараа яг 2 эрдэмтэн үнэхээр тааламжтай байх бөгөөд бусад бүх эрдэмтэн нь огт тааламжгүй байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...