A. Амралтын өдрүүд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ангараг гариг дээр нэг жил нь яг $n$ өдөр үргэлжилдэг (Ангараг дээр өндөр жил байдаггүй). Гэхдээ Ангарагын хүмүүс дэлхийн хүмүүстэй ижил 7 хоногтой өөрөөр хэлбэл 5 хоног ажиллаж 2 хоног амардаг. Таны даалгавар бол Ангарагын нэг жилд байж болох боломжит хамгийн бага болон хамгийн их амралтын өдрүүдийг тоог тодорхойлох юм.

Оролт

Эхний мөрөнд Ангарагын нэг жилд байх өдрийн тоо болох эерэг бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 1 000 000$) өгөгдөнө.

Гаралт

Ангарагын нэг жилд байж болох боломжит хамгийн бага болон хамгийн их амралтын өдрүүдийг тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
14
Гаралт
4 4
Оролт
2
Гаралт
0 2

Тэмдэглэл

Эхний жишээнд Ангарагын нэг жилд $14$ өдөр байна. Түүнчлэн уг жил нь ямар өдрөөс эхлэхээс үл хамааран яг $4$ хоног амрах юм.

2-дахь жишээнд Ангарагын нэг жилд $2$ өдөр байна. Иймээс эдгээр өдрүүд нь бүгд ажлын өдөр байж болно эсвэл амралтын өдөр байж болох юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...