A. Бороо

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Берландын ихэнх хүмүүс бороог үзэн яддаг боловч та дуртай. Бороо таныг тайвшруулж таны бодлыг цэгцтэй болгодог. Эдгээр жилүүдэд та сайхан уламжлалтай болсон ба бороо орох үед гадаа гарч хэдэн хором чимээгүй байж, эргэн тойрноо ажиж, сэрүүхэн орчныг мэдэрч, хийх ёстой зүйлүүдийнхээ тухай бодно.

Өнөөдөр бүх зүйл бага зэрэг өөрчлөгдсөн. Та гудамжинд устай аяга барьж гарсан. Та ус ууж байх мөчид үйл явц бага зэрэг удаан болж байгааг ажигласан: борооноос болж аяган дахь ус нэмэгдэж байсан. Та юу болж байгаа талаар формал загвар гаргахаар шийдсэн ба ийм нөхцөлд бүх усыг уух боломжтой байсан үгүйг олох гэж байна.

Таны аяга $d$ сантиметр диаметртэй цилиндр хэлбэртэй. Аяганд анх $h$ сантиметр өндэртэй ус байсан.

Та секундэд $v$ мл хурдтай уснаас ууна. Гэвч та аяган дахь усаа уухгүй бол усны түвшин секундэд $e$ сантиметр өсөхөөр хурдтай бороо орж байсан. Ус уух үйл явц болон аягаруу орох борооны нэмэгдэл зэрэг явагдана.

Аяга хоосон болоход шаардлагатай хугацааг ол эсвэл ийм зүйл тохиолдохгүй гэдгийг тогтоо. Хэрвээ бүх усыг уух боломжтой бол энэ үйл явц $10^{4}$ секундээс удаан хугацаанд болохооргүй байна.

Нэг мл нь нэг сантиметр кубтэй тэнцүү.

Оролт

Оролтын нэг мөрөнд дөрвөн бүхэл тоон утга $d, h, v, e$ ($1 ≤ d, h, v, e ≤ 10^{4}$) байх ба энд:

  • $d$ -- аяганы диаметр,
  • $h$ -- аяган дахь усны анхны түвшин,
  • $v$ -- аяганаас ус уух хурд секундэд миллитрээр,
  • $e$ -- та аяганаас ус уугаагүй үед борооноос болж усны нэмэгдэх хэмжээ.

Гаралт

Хэрвээ аягыг хоослох боломжгүй бол "$NO$"-г хэвлэ (хашилтгүйгээр).

Бусад тохиолдолд эхний мөрөнд "$YES$"-г хэвлэ (хашилтгүйгээр). Хоёр дахь мөрөнд аягыг хоосон болоход шаардлагатай хугацааг секундээр илэрхийлсэн бодит тоог хэвлэ. Хэрвээ хариултын харьцангуй болон үнэмлэхүй алдаа $10^{ - 4}$-с ихгүй бол зөв гэж тооцно. Хэрвээ хариулт оршин байвал $10^{4}$-с хэтрэхгүй байна.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
1 2 3 100
Гаралт
NO
Оролт
1 1 1 1
Гаралт
YES
3.659792366325

Тэмдэглэл

Эхний жишээн дээр борооны ус таны ууж чадахаас хурдаас илүү хурдтайгаар аягыг дүүргэнэ.

Хоёр дахь жишээн дээр аяганы ёроолын талбай -тай тэнцүү, иймээс та усны түвшинг секундэд сантиметрээр багасгаж чадна. Үүнтэй ижил хугацаанд борооны нөлөөгөөр усны түвшин секундэд нэг сантиметрээр ихсэнэ. Иймээс аяга секундэд хоосон болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...