A. Рэбэрланд хэл шинжлэл

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэгдүгээр зэргийн мэргэжилтнүүд Бэрландын Энх Тайван Нөхөрлөлийн Инститүтээс төрж гардаг. Харин та энэ сургуулийн хамгийн авьяаслаг сурагчдын нэг. Сайн боловсрол эзэмших нь тийм ч амар хэрэг биш, учир нь өөр хоорондоо хамааралгүй ч байж болох олон төрлийн суурь мэдлэг хэрэгтэй болдог.

Жишээ нь, хэл шинжлэлийн талаар маш сайн мэддэг байх шаардлагатай.Та Рэбэрланд хэлний бүтцийг судалж эхэлжээ. Энэ хэлэнд үгс дараах байдлаар бүтдэг аж. Эхлээд үгийн язгуур буюу дөрвөөс олон үсгээс бүрдэх стринг сонгоно. Тэгээд араас нь хоёр эсвэл гурван үсгээс бүрдэх стрингүүд залгаж болно. Харин хоёр адил стринг дараалж залгах боломжгүй. Араас залгах стрингүүдийг дагавар гэж үзнэ.

Танд $s$ үг өгөгдөх ба Рэбэрланд хэлний дүрэм ёсоор дагавар байж болох бүх хоёр эсвэл гурав урттай стрингүүдийг олно уу.

Хоёр стринг дараах нөхцөлд л ялгаатай гэж тооцогдоно: өөр өөр урттай эсвэл нэг байранд ялгаатай тэмдэгт байх.

Энэ жишээг сонирхоцгооё: $abacabaca$ үг өгөгдсөн. Энэ үгийг дараах байдлаар задлах боломжтой: , язгуурыг зураасаар, дагаврыг өнцгөөр тэмдэглэв. Иймд боломжит дагавруудын олонлог нь ${ aca, ba, ca }$ байна.

Оролт

Англи хэлний жижиг үсгээс бүрдэх $s$ ($5 \le |s| \le 10^{4}$) стринг өгөгдөнө.

Гаралт

Эхний мөрөнд $k$ буюу боломжит ялгаатай дагавруудын тоог хэвлэнэ. Харин дараагийн $k$ мөрөнд дагавруудаа хэвлэнэ.

Дагавуудаа лексикограф эрэмбэ буюу үсгийн дарааллаар хэвлэнэ үү.

Орчуулсан: Төрбат

Жишээ тэстүүд

Оролт
abacabaca
Гаралт
3
aca
ba
ca
Оролт
abaca
Гаралт
0

Тэмдэглэл

Бодлогын тавилд эхний тестийг тайлбарласан.

Хоёр дах жишээнд стринг нь $5$ урттай. Язгуур нь өөрөө $5$ урттай байх тул ямар нэг дагавар байх боломжгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...