Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
D. Энгийн дэд олонлогууд
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Хэрэв бүх эерэг бүхэл тоон хосууд $(i, j)$ ($1 ≤ i < j ≤ k$)-ын хувьд $x_{i} + x_{j}$ нь анхны тоо байвал эерэг бүхэл тоонуудын олонлог ${x_{1}, x_{2}, ..., x_{k}}$-г энгийн гэж нэрлэнэ.
Танд $n$ ширхэг эерэг бүхэл тоонууд $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ (ялгаатай байх албагүй) бүхий $a$ цуваа өгөгджээ. Та $a$ цувааны хамгийн их хэмжээтэй энгийн дэд олонлогийг олох юм.
Анхны тоо гэдэг нь $1$ болон өөрөөсөө өөр ямар ч эерэг хуваагчгүй 1-с их натурал тоог хэлнэ.
$a$ цувааны дэд олонлог гэдэг нь $a$-аас үүний хэсэг элементийг (магадгүй бүгдийн) авч хаях замаар гаргаж болох дэд олонлогийг хэлнэ.
Оролт
Эхний мөрөнд $a$ цувааны элементийн тоо $n$ ($1 ≤ n ≤ 1000$) өгөгдөнө.
2-дахь мөрөнд $a$ цувааны элементүүд болох $n$ ширхэг бүхэл тоо $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{6}$)-ууд өгөгдөнө.
Гаралт
Эхний мөрөнд $a$ цувааны энгийн дэд олонлогийн боломжит хамгийн их хэмжээ болох бүхэл тоо $m$-г хэвлэнэ.
2-дахь мөрөнд $a$ цувааны хамгийн их хэмжээтэй дэд энгийн дэд олонлогийг элементүүд болох $m$ ширхэг бүхэл тоо $b_{l}$-уудыг хэвлэнэ.
Хэрэв нэгээс олон тооны хариултууд байвал та алийг нь ч хэвлэсэн болно. Та дэд олонлогийг элементүүдийг дурын дарааллаар хэвлэж болно.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
2 2 3
Гаралт
2 3 2
Оролт
2 2 2
Гаралт
1 2
Оролт
3 2 1 1
Гаралт
3 1 1 2
Оролт
2 83 14
Гаралт
2 14 83